Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
БНАСАУ, Сөүлд энхийн хэлэлцээрийн санал тавилаа
Умард Солонгос энхийн хэлэлцээр хийе гэж Өмнөд Солонгосын талд санал болголоо. Тэд 1950-1953 оны Солонгосын дайны дараа хоёр талын гарын үсэг зурсан гал зогсоох хэлэлцээрийг өөрчилье гэсэн утгатай өгүүлэл эрх баригч намын төв хэвлэл “Нодон синмун” сонинд өнөөдөр нийтэлжээ. Өгүүлэлд гал зогсоох хэлэлцээр бол “дайны үеийн” зүйл болохоор өнөөдөр “бүрэн тайван байдал” тогтоох баталгаа болж чадахгүй байна. Сонин тэгээд хэрэв энх тайван байдал бий болж чадахгүй байгаа бол тэр нь Вашингтоноос болж байгаа юм хэмээжээ.
Сүүлийн үест урамдынхан өмнөд Солонгостой илэрхий дайсагнахаа больж энх тайвнаар харьцах хандлагатай болоод байгаа билээ. Өчигдөр буюу тавдугаар сарын 28-нд Пеньян өмнөдийн талд Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборын ажлаа сэргээх санал тавиад байгаа юм. Мөн таван сарын 22-ны өмнө Умардын удирдагч Ким Чен Ун өөрийн төлөөлөгч болгож цэргийн өндөр албаны хүн Чхве Ён Хэг  Бээжинд илгээсэн нь тодорхой боллоо. Хамгийн сүүлд Умардынхан Солонгосын хойгт энх тайван тогтоохын төлөө шийдвэртэй алхам хийнэ гэж байна.
Өмнө нь Умард Солонгос өмнөд хөрштэйгээ улам бүр дайсагнаж, өдөөсөн ажиллагаа явуулсаар ирсэн. Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг дөрөвдүгээр сард зогсоож өмнөдийн ажиллагсдыг нутгаасаа гарахыг шаардсан юм. Гуравдугаар сард 1950-53 оны дайны дараа гарын үсэг зурсан хэлэлцээр хүчингүй гэж мэдэгдэн Солонгосын хойгт  энх амгалан тогтоох хамтын хэлэлцээрээс татгалзсанаа мэдэгдээд байсан  юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан