Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Чехэд анх удаа таван ихэр хүүхэд мэндлэх нь
Чехийн иргэн 23 настай Александра Кинова хэмээх бүсгүй таван ихэр хүүхэд тээж байна. Ирэх ням гаригт хийсвэр хагалгаагаар хүүхдээ төрүүлэх энэ бүсгүйгээс өмнө Чехэд тав ихэрлэсэн тохиолдол огт гарч байгаагүй ажээ. Бүсгүй өнгөрсөн сар хүртэл таван ихэр хүүхэд тээж яваагаа мэдээгүй гэнэ. Түүний жирэмсний эхэн үед хоёр ихэр хүүхэдтэй гэж эмч нар хэлсэн бол дараа нь дөрөв болж, эцэст нь өнгөрсөн дөрөвдүгээр сард таван ихэр хүүхэд байгааг нь тогтоосон байна.  Нэг хүүгийн ээж Александра бүсгүй таван ихэр хүүхэд тээж байгаагаа мэдээд шоконд орж, тав дахь хүүхдийнхээ толгойг эхо-гоор хараад шууд л уйлж эхэлсэн гэнэ. Бүсгүй болон түүний найз залуу хоёулаа ихрийн удамтай ч ингэж таван ихэр олдох явдал хэдэн саяд нэг тохиолддог юм. Үр шилжүүлэн суулгах туршлага хаа сайгүй дэлгэрч, өндөр хөгжсөн өнөө үед эцэг эхчүүд хүссэнээрээ ихэрлүүлэх боломж харьцангуй их болсон ч байгалийн жамаараа таван ихэр төрөх нь маш ховор юм.


Одоо хүртэл ихрүүдийн хүйсийг тогтоож чадахгүй байгаа гэнэ. Учир нь, хоёр ихэр нь нөгөө гурвынхаа ард нуугдчихаад харагдахгүй байгаа болохоор ямартай ч хоёр хүү, нэг охин байгаа гэдгийг олж харсан байна. Бүсгүйг амаржуулахын тулд хариуцсан эмнэлэг нь эмч, эх баригчдынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж ажиллахаар болжээ. Одоогоор ургийн өсөлт, эрүүл мэндийн байдлыг мэдэх аргагүй байгаа ч уушгийг нь хөгжүүлэхийн тулд урьдчилан тарьж байгаа гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан