Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
50 хувийн эрсдэлтэй эрүү багасгах мэс засал Солонгост дэлгэрч байна
Гоо сайхны мэс засалд нийтээрээ дурладгаараа алдартай Өмнөд Солонгост эрүүний яс багасгах хагалгаа түгээмэл болж эхэлжээ.  Өмнө нь зөвхөн эмчилгээний зорилгоор хийдэг байсан энэ мэс заслыг өдгөө гоо сайхны зорилгоор жижигхэн нүүртэй болох гэж хийлгэдэг болоод байгаа юм. Гоо сайхны эмнэлэгүүд ч дөрвөн жилийн өмнөөс охид бүсгүйчүүдийг мэс засал хийлгэхийг уриалан үйлчлүүлэгчдийнхээ зургаар сурталчилгаа хийж байгаа нь олон нийтийг ихээхэн уруу татаж байна. Эрүүний ясыг тайрч багасгах нь бусад гоо сайхны мэс засалтай харьцуулашгүй үр нөлөөтэй байдаг. Учир нь, эрүүний ясыг өөрчилснөөр нүүрний ясны бүтэц тэр чигээрээ өөрчлөгддөг. 

Сүүлийн үеийн судалгаагаар бол тус улсад өнгөрсөн нэг жилийн хугацаанд 5000 хүн эрүүний яс багасгах мэс засалд оржээ. Харамсалтай нь, тэдгээрийн 52 хувь нь байнгын өвчин зовиуртай явах болсон байна. Гоо сайхандаа анхаарах гэсэн биш ам нь мурийж, дээд доод шүд хоорондоо зөрдөг, эрүүний яс байнга өвчтэй байдаг, бүр инээж ч чадахаа больсон гээд олон сөрөг үр дагавар гарч байгаа аж. Ийм мэс засал хийлгэсэн 23 настай нэгэн бүсгүй өнгөрсөн наймдугаар сард амиа хорлосон нь энэ төрлийн мэс засал ямар хор уршигтай болохыг олон нийтэд сануулсан юм. Бүсгүй сүүлчийн захидалдаа эрүүний мэс заслаас болж хоол ч зажилж чадахгүй, мэдрэлийн судас нь гэмтсэнээс уйлж ч чадахаа больсон гэдгээ бичсэн байж. Ер нь, мэс заслын дараахь сөрөг үр дүнгийн талаар гомдол мэдүүлсэн зарга нэлээд нэмэгдэх хандлагатай байгааг Сөүлийн эрүүл мэндийн хуульч Шин Хён Хо ярьж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан