Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нефть импортлогчид торгуулиа барагдуулж эхэлжээ
Өнгөрсөн онд нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нь хууль бус хэмээн үзэж ШӨХТГ-ын улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч тухайн үеийн удирдлага, зөвлөлийн гишүүд “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн үзэж уг торгуулийг хүчингүй болгосон. Харин энэ үйлдэл нь өөрөө хууль бус шийдвэр хэмээн О.Магнай дарга үзэж өмнөх удирдлагуудын хүчингүй болгоод байсан уг шийдвэрийг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Хуульд заасны дагуу тус компаниудыг өмнөх жилийн нийт ашгийн зургаа хүртэлх хувиар тооцолгүй олсон нийт ашгийнх нь 1,5-2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгууль ногдуулсан юм.
Ийнхүү ШӨХТГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу “Сод Монгол” ХХК, “Петро жамп” ХХК, НИК ХХК, Жаст ойл ХХК, Ойн бирж ХХК, Магнай трэйд ХХК, Шунхлай ХХК ногдуулсан торгуулийг эргүүлэн төлж эхэлсэ. Одоогийн байдлаар “М Ойл” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд торгуулийн мөнгөө барагдуулж байгаа аж.
Одоо шүүхийн шийдвэрээр:
“Шунхлай трейдинг” ХХК–ийн 1, 6, 7, 11, 12, 14 хороонд байрлах 6 шатахуун түгээх станцыг битүүмжлэн 19 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан.
“Петрожамп” ХХК-ын бенз маркийн машин,
“Магнай трейд” ХХК-ын Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай үл хөдлөх 4 хөрөнгө, шатахуун түгээх станц 3, конторын зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 ширхэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьжээ.
“М Ойл” ХХК-ын лексус 470, 570 машин, БЗД-т байх 5500мкв газрыг битүүмжилсэн байна.
“Ойн бирж” ХХК-ын БЗД, СБД, Налайх дүүрэгт байрлах 4 ШТС-ын захиран зарцуулах эрхийг 2013.03.01-ны өдрөөс түдгэлзүүлж байгаа аж.
Өнгөрсөн онд нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нь хууль бус хэмээн үзэж ШӨХТГ-ын улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч тухайн үеийн удирдлага, зөвлөлийн гишүүд “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн үзэж уг торгуулийг хүчингүй болгосон. Харин энэ үйлдэл нь өөрөө хууль бус шийдвэр хэмээн О.Магнай дарга үзэж өмнөх удирдлагуудын хүчингүй болгоод байсан уг шийдвэрийг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Хуульд заасны дагуу тус компаниудыг өмнөх жилийн нийт ашгийн зургаа хүртэлх хувиар тооцолгүй олсон нийт ашгийнх нь 1,5-2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгууль ногдуулсан юм.Ийнхүү ШӨХТГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу “Сод Монгол” ХХК, “Петро жамп” ХХК, НИК ХХК, Жаст ойл ХХК, Ойн бирж ХХК, Магнай трэйд ХХК, Шунхлай ХХК ногдуулсан торгуулийг эргүүлэн төлж эхэлсэ. Одоогийн байдлаар “М Ойл” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд торгуулийн мөнгөө барагдуулж байгаа аж.
Одоо шүүхийн шийдвэрээр:
“Шунхлай трейдинг” ХХК–ийн 1, 6, 7, 11, 12, 14 хороонд байрлах 6 шатахуун түгээх станцыг битүүмжлэн 19 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан.
“Петрожамп” ХХК-ын бенз маркийн машин,
“Магнай трейд” ХХК-ын Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай үл хөдлөх 4 хөрөнгө, шатахуун түгээх станц 3, конторын зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 ширхэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьжээ.
“М Ойл” ХХК-ын лексус 470, 570 машин, БЗД-т байх 5500мкв газрыг битүүмжилсэн байна.
“Ойн бирж” ХХК-ын БЗД, СБД, Налайх дүүрэгт байрлах 4 ШТС-ын захиран зарцуулах эрхийг 2013.03.01-ны өдрөөс түдгэлзүүлж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Zochin
Za hydlaa shaagad baigaarai yu ch tuluugui bn le shuu
2013.05.31
























