Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирийн ерөнхийлөгч Израилийг заналхийлжээ

Сирийн ерөнхийлөгч Башар Асад Израилын талд хандаж, дахиад Сирийн нутагт агаараас дайрах л юм бол шийдвэртэй хариу цохилт өгөх болно гэж заналхийллээ. Тэрээр Ливаны “Манар” телевизэд өгсөн ярилцлагадаа израилын тал руу, ялангуяа Голаны өндөрлөг рүү цэрэглэн дайрах фронт нээх гэсэн ард түмний эрмэлзэл улам хүчирхэгжиж байна гэж хэлсэн байна. Тэр энэ яриандаа Оросоос пуужингийн С-300 цогцолбор авснаа бас дурджээ.
Харин израилын тал Сири улс ийнхүү оросоос пуужин авч байгаа нь өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн юм.
Энэ он гарснаас хойш Израилын цэргийн нисэх хүчин Сирийн цэргийн объектуудад гурван ч удаа цохилт өгсөн юм.

0 Сэтгэгдэл
монгол хүн
хариу цохилт өгнө гэж байна ш дээ. юун заналхийлэл?
2013.05.31