Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Европт үерийн аюул нүүрлээд байна
Европт үргэлжилсэн ширүүн бороо орж үерийн аюул нүүрлэснээс Чехэд хоёр, Австрид нэг хүн нас бараад байна. Мөн Чехэд дөрөв, Австри, Германд тус бүр хоёр, нийтдээ найман хүн сураггүй алга болжээ.
Чехийн нийслэл Прагад үерийн улмаас байшин нурах үеэр эрэгтэй эмэгтэй хоёр хүн амь алдаж Засгийн газар 50 хотод гуравдугаар зэргийн буюу хамгийн өндөр зэргийн онц байдал зарлажээ.
Прагийн метроны “А” шугам ажлаа зогсооход хүрсэн бол “С” шугамд зарим өртөөний хооронд мөн л галт тэрэг явах аргагүй болжээ.
Австрид хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлж, олон мянган хүн үерийн учруулсан хор хохирлыг арилгахад оролцож байна. Төмөр зам болон авто замууд хаагдахад хүрчээ. Германд мөн л Бавари мужийн 10 хотод түгшүүр зарлан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.
Европт үргэлжилсэн ширүүн бороо орж үерийн аюул нүүрлэснээс Чехэд хоёр, Австрид нэг хүн нас бараад байна. Мөн Чехэд дөрөв, Австри, Германд тус бүр хоёр, нийтдээ найман хүн сураггүй алга болжээ. Чехийн нийслэл Прагад үерийн улмаас байшин нурах үеэр эрэгтэй эмэгтэй хоёр хүн амь алдаж Засгийн газар 50 хотод гуравдугаар зэргийн буюу хамгийн өндөр зэргийн онц байдал зарлажээ.
Прагийн метроны “А” шугам ажлаа зогсооход хүрсэн бол “С” шугамд зарим өртөөний хооронд мөн л галт тэрэг явах аргагүй болжээ.
Австрид хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлж, олон мянган хүн үерийн учруулсан хор хохирлыг арилгахад оролцож байна. Төмөр зам болон авто замууд хаагдахад хүрчээ. Германд мөн л Бавари мужийн 10 хотод түгшүүр зарлан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























