Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тайланд жуулчдын хамгийн их очдог улс болжээ
Тайланд улс жуулчдыг хамгийн их татаж буй орон гэдгээ “Global Destination Cities Index”-ийн судалгаагаар баталлаа. Тус улсын зөвхөн энэ онд гэхэд 15.98 сая жуулчин зорих төлөвтэй байгаа нь жуулчдын хэзээний аялах дуртай чиглэл болсон Лондон, Парис зэрэг Европын хотуудыг ч ардаа орхисон үзүүлэлт болж байна. Жуулчдын очих дуртай Парис гэхэд энэ онд 13,92 сая жуулчин хүлээн авахаар байгаа юм. АНУ-ын Нью-Йорк ч жуулчдын аялдаг гол чиглэлийн нэг хэвээр байгаа бөгөөд дэлхийн өөр бусад хотуудаас хамгийн өндөр зарлагатайгаараа бусдыгаа тэргүүлж байна. “I love NY” гэсэн бичигтэй ханцуйгүй цамцаас эхлээд жуулчдын мөнгийг салгах арга Нью-Йоркт их байдаг нь жилдээ л гэхэд 18 тэрбум ам.долларын орлогыг энэ хотод төвлөрүүлэх эх үүсвэр болдог байна.  Японы Токио ч жуулчдын хувьд хамгийн өндөр өртөгтэй аяллын маршрут хэвээр байна. Энэ улсад аялахын тулд жуулчид дунджаар 2200 ам.доллар зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан