Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хоршооны бизнест эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна
Сүүлийн үед ганцаараа ажил хөдөлмөр эрхэлснээс хоршиж, хамтарч хийвэл илүү үр дүнтэй байдаг гэсэн ойлголт төрөөд буй. Тиймдээ ч хоршоодыг төр засгаас багагүй дэмжиж ажиллаж байгаа билээ.
Тэгвэл “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хуралдаан манай улсад өнөөдөр эхэллээ. Энэ сарын 7-ныг хүртэл болох уг хуралд Энэтхэг, Солонгос, Индонез, Нипал, Хятад, Филлипин, Монгол гэсэн долоо орны төлөөлөл оролцож байгаа бол өнөөдрийн хуралдаанд УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, М.Батчимэг оролцсон юм. Өнөөдрийн хуралдааныг Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нээж, ““Улсын нийт хүн амын 50.4 хувь, ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсдын 58 хувь, жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн бараг 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Ер нь эмэгтэйчүүд хамгийн хариуцлагатай, бүтээлч, хүсэл тэмүүлэлтэй, санаачилгатай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, засч залруулахын төлөө явдаг хүмүүс байдгийг онцлон, ажилдаа хариуцлагатай ханддаг эмэгтэйчүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд цаашид Хоршоологч эмэгтэйчүүд өөрсдийн улсдаа манлайллыг бий болгож хамтдаа хөгжихийг уриалж байна” гэлээ. Энэхүү хурлыг зохион байгуулсанаар гадаадын улс орнуудын хоршоологчдын тэр дундаа эмэгтэйчүүдийн туршлагаас судлах, арга хэлбэрийг хэрэгжүүлэх зорилготой аж. Энэ арга хэмжээний хүрээнд хөдөөгийн хоршоологчдын үйл ажиллагаа болон эмэгтэйчүүдийн хийж байгаа бизнестэй танилцах юм байна.
Сүүлийн үед ганцаараа ажил хөдөлмөр эрхэлснээс хоршиж, хамтарч хийвэл илүү үр дүнтэй байдаг гэсэн ойлголт төрөөд буй. Тиймдээ ч хоршоодыг төр засгаас багагүй дэмжиж ажиллаж байгаа билээ. Тэгвэл “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хуралдаан манай улсад өнөөдөр эхэллээ. Энэ сарын 7-ныг хүртэл болох уг хуралд Энэтхэг, Солонгос, Индонез, Нипал, Хятад, Филлипин, Монгол гэсэн долоо орны төлөөлөл оролцож байгаа бол өнөөдрийн хуралдаанд УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, М.Батчимэг оролцсон юм. Өнөөдрийн хуралдааныг Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нээж, ““Улсын нийт хүн амын 50.4 хувь, ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсдын 58 хувь, жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн бараг 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

0 Сэтгэгдэл