Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Прагад дахиад үер нүүрлэж байна
Чехийн нийслэл Прага хот Влтава голын цутгал Бероунка гол үерлэснээс болоод өнөөдөр дахиад усны түвшин улам нэмэгдэж болзошгүй байна. Үүний өмнө даваа гарагт нийслэлд ихээхэн үер нүүрлэнэ гэж цаг уурчид анхааруулж байсан юм.
Хамгийн сүүлийн мэдээгээр Влтава голоор секундэд 3000 шоо метр ус урсан өнгөрч байгаа нь аюулын гэж тогтоосон хэмжээнээс хоёр дахин илүү гарчээ. Ерийн үед нийслэл дундуур урсдаг энэ голоор секундэд 149 шоо метр ус урсан өнгөрдөг юм байна. Одоо Влтава голын ус цагт 20 см-ээр нэмэгдэж байна гэж албаныхан мэдээлжээ.
Чехийн ерөнхий сайд Петр Нечасын хэлснээр бол өнөөдөр Влтава голын далангийн хаалтыг нээх юм байна. Ингэснээр голын усны урсгалыг секундэд 3300 шоо метр болгож бууруулах боломж бүрдэнэ гэнэ.  
Үерийн улмаас амь алдсан хүний тоо зургаа болж, таван хүн сураггүй алга болоод байна гэж албаны хүмүүс мэдэгджээ. Сүүлийн хэдэн өдөр Чехэд усархаг бороо үргэлжлэн орж, зөвхөн зургадугаар сарын 1,2-ны өдрүүдэд л 40, зарим газарт 70 мм хур тундас унасан нь олон газарт үер нүүрлэх аюул дагуулаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан