Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Туркийн Ерөнхий сайдын орлогч жагсагчдаас уучлал гуйлаа

Туркын Ерөнхий сайдын орлогч Бюлант Арынч эсэргүүцлийн жагсаал хийж байгаа хүмүүсээс уучлал гуйсан байна. Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн туркийн олон хотод болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд цагдаа нарыг хөдөлгөсөн нь мөргөлдөөн бол хоёр ч хүн нас барж 1000 гаруй хүн шархдаад байгаа юм. Энэ бүхнээс болж Туркийн үйлдвэрчний эвлэлийн нэгдэл KESK засгийн газрын эсрэг тэмцэлд нэгдэж томоохон хотуудад хоёр өдөр ажил хаяхаар зохион байгуулаад байна. Энд бүх шатны сургуулийн багш нар, төрийн байгууллагын ажилтнууд гээд 240 мянган хүн нэгддэг юм байна. “Энгийн номхон жагсагчдын эсрэг төр харгислал  үйлдэж байгаа нь ард иргэдийн амьдралд аюул учруулж байна” гэж Үйлдвэрчнйи  эвлэлийн удирдлага өөрийн сайтдаа бичжээ.
Туркийн өмнөд нутгийн Антакий амралтын хотод сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намын залуучуудын байгууллагын гишүүн 22 настай  залуу галт зэвсгийн улмаас хүнд шархадаж эмнэлэгт очоод нас барсан хэрэг гарчээ. 20 настай залуу ч бас Стамбулд машинд дайруулсан байна. Өнгөрсөн шөнө Стамбулд цагдаа нар мөн л жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ. Амралтын өдрүүдэд тус улсын 67 хотод цагдаа нар нийтдээ 1700 гаруй хүнийг баривчилсан юм. Нөхцөл байдал хэдий ийм байгаа ч Туркийн ерөнхий сайд Таийп Эрдагон Марокко улсад айлчлал хийхээр явсан байна.  Тэр “Намайг эргэж ирэхэд бүх асуудалыг шийдсэн байна” гэж хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан