Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Түүхий сүү худалдаад нэг жилийн ял авч магадгүй
АНУ-ын Висконсин мужийн фермер, 10 хүүхдийн эцэг Вернон Хершбергерийг үнээний түүхий сүү зарсных нь төлөө нэг жил хорих ялаар шийтгэж магадгүй байна. Висконсин мужийн хуулиар бол фермерүүд нэгдүгээрт үнээний сүү зарах лиценз зөвшөөрөл авах ёстой, хоёрдугаарт сүүгээ заавал сүү боловсруулах үйлдвэрт өгөх ёстой юм байна. Түүнээс биш түүхийг сүүг хэрэглэгчдэд худалдах хориотой гэнэ.
Харин Хершбергер сүүгээ үйлдвэрт тушаахыг хүссэнгүй, өөрийн танил, хөршүүдийнхээ хүрээнд клуб байгуулан хувьцаа эзэмшүүлж ногдол ашигт нь шинэ сүүгээ өгсөн гэнэ. Энэ нь хэдэн жил үргэлжилснийг мэдсэн хууль тогтоогчид түүнийг лиценз зөвшөөрөлгүй, сүүний үйлдвэртэй гэрээ байгуулж сүүгээ тушаагаагүй, хэрэглэгчдэд түүхий сүү зарсан хэрэгт буруутгаж эхэлжээ. Энэ бүхний төлөө түүнд нэг жил хорих ял, 10 мянган долларын торгууль оногдуулж магадгүй байна.
АНУ-ын Висконсин мужийн фермер, 10 хүүхдийн эцэг Вернон Хершбергерийг үнээний түүхий сүү зарсных нь төлөө нэг жил хорих ялаар шийтгэж магадгүй байна. Висконсин мужийн хуулиар бол фермерүүд нэгдүгээрт үнээний сүү зарах лиценз зөвшөөрөл авах ёстой, хоёрдугаарт сүүгээ заавал сүү боловсруулах үйлдвэрт өгөх ёстой юм байна. Түүнээс биш түүхийг сүүг хэрэглэгчдэд худалдах хориотой гэнэ. Харин Хершбергер сүүгээ үйлдвэрт тушаахыг хүссэнгүй, өөрийн танил, хөршүүдийнхээ хүрээнд клуб байгуулан хувьцаа эзэмшүүлж ногдол ашигт нь шинэ сүүгээ өгсөн гэнэ. Энэ нь хэдэн жил үргэлжилснийг мэдсэн хууль тогтоогчид түүнийг лиценз зөвшөөрөлгүй, сүүний үйлдвэртэй гэрээ байгуулж сүүгээ тушаагаагүй, хэрэглэгчдэд түүхий сүү зарсан хэрэгт буруутгаж эхэлжээ. Энэ бүхний төлөө түүнд нэг жил хорих ял, 10 мянган долларын торгууль оногдуулж магадгүй байна.
0 Сэтгэгдэл
























