Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Х.Баттулга сайд цан цохиж хөдөө аж ахуйн биржийн өнөөдрийн арилжааг эхлүүллээ
Хөдөө аж ахуйн бирж энэ оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны арилжаа дөрөвдүгээр сарын 5-нд эхэлсэн юм. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 260 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Тус биржийн арилжаа эхлээд өнөөдөр яг хоёр сар болж байна. Гурав дахь сарын арилжааг ҮХАА-н сайд Х.Баттулга эхлүүллээ. Тэрээр арилжааны цан цохихын өмнө “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийг эдийн засгийн нэгдсэн зохицуулалтад оруулж ХАА-н бараа, түүхий эдийн нийлүүлэгчид болох малчид, малчдын хоршоо, тариаланчдын орлогын хуваарилалтыг зохистой болгох, үйлдвэрлэл эрхлэгчид чанартай түүхий эдийг олон шат дамжлагаар дамжсан элдэв нэмэгдэл өртгөөр бус, илүү хямд өртгөөр бэлтгэх боломжийг бий болгоно.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн үнэ ханшид нөлөөлөх дотоод, гадаадын нөлөөллийг эрс багасгах давуу талтай юм. Мөн цаашид боловчон хүчин бэлтгэх, түүхий эдийн тээвэрлэлт гэх мэт анхаарах асуудал олон байгаа” хэмээн хэлэв.
Зүүн гурван аймгийн хэмжээнд ноолуурын арилжаагаар эхэлсэн бөгөөд Монголын Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо, Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны төлөөлөл болон бусад мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан нийт 32 компани биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үүрэгтэй оролцжэ.
Өнөөдрийн байдлаар тус биржээр дамжин 4286.0 тн ноолуур, 24 тн тэмээний ноос буюу 260 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
Хөдөө аж ахуйн бирж энэ оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны арилжаа дөрөвдүгээр сарын 5-нд эхэлсэн юм. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 260 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Тус биржийн арилжаа эхлээд өнөөдөр яг хоёр сар болж байна. Гурав дахь сарын арилжааг ҮХАА-н сайд Х.Баттулга эхлүүллээ. Тэрээр арилжааны цан цохихын өмнө “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийг эдийн засгийн нэгдсэн зохицуулалтад оруулж ХАА-н бараа, түүхий эдийн нийлүүлэгчид болох малчид, малчдын хоршоо, тариаланчдын орлогын хуваарилалтыг зохистой болгох, үйлдвэрлэл эрхлэгчид чанартай түүхий эдийг олон шат дамжлагаар дамжсан элдэв нэмэгдэл өртгөөр бус, илүү хямд өртгөөр бэлтгэх боломжийг бий болгоно.

0 Сэтгэгдэл