Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хог дээр хаясан хүүхдийг нохой аварчээ
Айлын тэжээмэл Пуи нэртэй тайга үүлдрийн нохой дөнгөж төрөнгүүт нь хог дээр хаясан нялх хүүхдийг аварсан байна. Тэрээр гэрийнхээ ойролцоох хогийн цэгээс гялгар уутанд хийгээд хаячихсан хүүхдийг аваад гэртээ очсон байна.
“Нохой маань гэнэт чангаар хуцаад байхаар нь бид гарч юу болоод байгааг харсан. Гэтэл тэр маань нэг ууттай юмны дэргэд сууж байна. Нягталж үзэхэд дотор нь нялх хүүхэд байсан” гэж Пуин эзэн Гумнед Тонгмак ярьжээ.
Хаягдсан хүүхдийг ойрын эмнэлэгт хүргэхэд хүүхэд төрөөд удаагүй 2,2 кг жинтэй эрүүл болохыг эмч нар хэлжээ. Хуулийн байгууллага хүүхдээ хаясан эцэг эхийг хайж, яагаад хүүхдээ ингэж хаясан болохыг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Пуи нохойн гавьяаг үнэлж орон нутгийн Улаан загалмай нийгэмлэгийн салбараас медаль, суран хүзүүвчээр шагнасан байна. Нохойн эзэнд бас мөнгөн шагнал өгчээ.
Айлын тэжээмэл Пуи нэртэй тайга үүлдрийн нохой дөнгөж төрөнгүүт нь хог дээр хаясан нялх хүүхдийг аварсан байна. Тэрээр гэрийнхээ ойролцоох хогийн цэгээс гялгар уутанд хийгээд хаячихсан хүүхдийг аваад гэртээ очсон байна.“Нохой маань гэнэт чангаар хуцаад байхаар нь бид гарч юу болоод байгааг харсан. Гэтэл тэр маань нэг ууттай юмны дэргэд сууж байна. Нягталж үзэхэд дотор нь нялх хүүхэд байсан” гэж Пуин эзэн Гумнед Тонгмак ярьжээ.

0 Сэтгэгдэл