"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Төмөр толгойн төмрийн уурхай жилд нэг сая тонн баяжмал үйлдвэрлэнэ
Төмрийн хүдэр манай экспортын гол бүтээгдэхүүний нэг. Эдүгээ хүдэр чигээр нь болон баяжуулаад урд хөршид худалдаж буй. өнгөрсөн онд 5.7 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал экспортолсон.
Өнөөгийн байдлаар 33 ордод 660 сая тонн төмрийн хүдрийн нөөц байгаа нь батлагдсан. Геологчид эдүгээ таамаг нөөц нь нэг тэрбум тонн хэмээн үздэг. Одоогоор Дорноговь, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ аймгийн нутагт төмрийн хүдрийн хэд хэдэн орд ашиглаж байгаа билээ. Иймд цаашид жилд олборлож буй төмрийн хүдрээ баяжуулах, ган үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах шаардлагатай гэдэг.
Сайншандад жилд 2-4.5 сая тонн хорголжин төмөр гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт техник технологийн шинэчлэлт хийж жилд нэг сая тонн ган бэлдэц, төмөр хийц үйлдвэрлэнэ гэж байгаа. Энэ үйлдвэрийн өргөтгөлийг 2010-2015 он хүртэл хийнэ хэмээн төлвөлсөн. Шинэчлэлт хийснээр тус үйлдвэр хаягдал төмөр ашиглахаас гадна төмрийн хүдрийн баяжмал боловсруулдаг болно. Тус үйлдвэрийг 1990-ээд онд Японы Засгийн газрын тусламжаар байгуулсан бөгөөд жилд 100 мянган тонн төмөр цувимал бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоогоор Сэлэнгэ аймгийн нутаг дахь Төмөр толгой, Хуст-Уул, Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг эзэмшиж буй. Төмөр толгойн уурхай одоогоор жилд нэг сая тонн төмрийн хүдэр хуурай соронзон аргаар баяжуулдаг. Үүнээс 650 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал гардаг. Харин энэ жил үйлвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж жилд нэг сая тонн төмрийн хүдрийн баяжмал гаргадаг болно.
Одоогоор энэ үйлдвэрээ АНУ-ын “Trio” компанид захиалсан бөгөөд ирэх сард оруулж ирэх нь. Төмөр толгойн орд 25 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, 2009 оноос эхлэн ашиглаж байгаа. Хүдрийн үндсэн эрдэс нь скарн магнетит юм. Хүдэр дэх төмрийн агуулга 55.8, хүхрийн агуулга 3.8 хувь байдаг.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглах лицензийг 2008 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн. Ордын лицензийн талбайн нь 1200 га. Энэ орд стратегийн ач холбогдол бүхий ордод хамаардаг. Одоогоор Монгол Улсын төмрийн хүдрийн хамгийн том орд бөгөөд 229.3 сая тонн нөөцтэй, хүдэр дэх төмрийн агуулга нь 51.2-53, хүхрийн агуулга 0.1-2.2 хувь ажээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт оршин Хуст уулын төмрийн хүдрийн орд бий. Тус ордын лицензийн талбайн нийт хэмжээ 39 га. Гурван жилийн өмнө нарийвчилсан хайгуул хийж нөөцийг нь 13.6 сая тонн гэж тогтоосон. Ордын хүдэр дэх төмрийн агуулга нь 49.6-53.0, хүхрийн агуулга 0.1-1.7 хувь юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэр эдгээр ордоо ашиглаж бүрэн боловсруулж чадвал Монгол Улсад гангийн үйлдвэрлэл амжилттай хөгжих бололцоо байна.

0 Сэтгэгдэл