ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Хятадад 50 том усан цахилгаан станц барьж байна

Хятад өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Эрчим хүчнийх нь 70 гаруй хувиа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас авдаг. Иймд ойрын үед манай урд хөршийн эрх баригчид цахилгаан үйлдвэрлэлийг одоо байгаагаас ахин 50 хувиар нэмэгдүүлэхтэй зэрэгцэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын тоог багасгаж, шатдаг хийгээр ажилладаг станцуудыг нэмэхээр аж. Үүнтэй зэрэгцэн усан цахилгаан станцуудыг асар олноор барьж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Хятадад 50 том усан цахилгаан станц баригдаж байна. Тухайлбал, энэ сард Юньань мужийн Силоду гол дээрх цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад өгөх бөгөөд энэ станц нь бүрэн чадлаараа ажиллаж эхлэх үед дэлхийд гуравдугаарт орно.
Усан цахилгаан станц олноор байгуулах нь байгаль орчинд онцгой хортой гэгддэг дулааны цахилгаан станцуудын тоог цөөлөх, эрчим хүчний дутагдлыг арилгах гэсэн олон давуу талтай. Гэхдээ эдгээр барьж байгаа 50 цахилгаан станцын экологид үзүүлэх хор нөлөө нь хамаагүй давж гарсан гэж үздэг мэргэжилтний тоо сүүлийн үед ихээхэн нэмэгдээд байгаа ажээ. Тухайлбал, дэлхийд хамгийн томд ордог “Гурван хавцал” цахилгаан станц ашиглалтад орсноор мянга гаруй гол горхи ширгэж, Хөх мөрний дагууд сүүлийн жилүүдэд олон тооны үер, хөрсний гулгалт гарах болсон гэж мэргэжилтнүүд нотолж буй юм.
Барьж байгаа дээр нэмээд энэ жил Сычуань мужид Шуанзангоуийн УЦС барихыг Хятадын байгаль орчны яам зөвшөөрсөн. Энэ цахилгаан станцын ус хаших далангийн өндөр нь 314 метр буюу дэлхийн хамгийн өндөр далан байх юм. Үүний дээр Мьянмар, Тайланд улсаар дамжин урсдаг Салуин гол дээр таван усан цахилгаан станц барихаар болсон гэж мэдэгдсэн. Үүнийг байгаль хамгаалагч нар, экологич эрдэмтэд мөн л ихэд шүүмжилсэн. Учир, шаталсан таван цахилгаан станц нь Гималайн нурууны ургамал ба амьтны аймагт нөхөж баршгүй хохирол учруулна гэж тэд үзсэн байна. Өөрөөр хэлбэл, голын ус урсдаг хоёр улсын экологи ч ихээхэн хохирол амсана гэсэн үг. Мөн Төвдөд Брахмапутра гол дээр гурван цахилгаан станц барихаар мэдэгдсэн. Энэ гол нь Бангладеш, Энэтхэгээр дамжин урсдаг болохоор станц баригдвал мөн л энэ хоёр орны экологи, эдийн засагт багагүй өөрчлөлт оруулж магадгүй юм. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх сэтгэл түгшиж байгаагаа мэдэгдсэн билээ.

0 Сэтгэгдэл