Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Дөрвөн настай хүү аавыгаа бууджээ
АНУ-ын Аризона мужийн Прескот Уоллид дөрвөн настай хүү аав руугаа санамсаргүй буудаж, амь насанд нь хүрсэн эмгэнэлт явдал гарчээ. Аав хүү хоёр айлд зочилж ирээд удаагүй байхдаа хүү гэрийн эзний жижиг гар бууг сонирхон үзжээ. Хүүд анхааруулж амжаагүй байтал гохон дээр нь дарж, сум аавынх нь цээжин тус газар оносон байна. Хүүгийн эцгийг эмнэлэгт хүргэх үед нас баржээ.
Үүн шиг санамсаргүйгээр хүүхдүүд гар буугаар тоглож байгаад бусдын аминд хүрэх явдал АНУ-д сүүлийн хэдэн сарын дотор цөөнгүй гараад байна. Өнгөрсөн сард гэхэд Кентаки мужид таван настай хүү крикетт буугаар тоглож байгаад хоёр настай дүү охин руугаа санамсаргүйгээр гал нээж, аминд нь хүрсэн эмгэнэлтэй явдал тохиолдсон юм.
Хүүд таван насных нь төрсөн өдрөөр хүүхдэд зориулсан 22 калибрийн жинхэнэ буу авч өгсөн бөгөөд Кентаки, Аризона зэрэг эдгээр мужид хүүхдийг бага байхаас нь буутай харьцаж сургадаг байна. Гэвч тоглоом нь шоглоом болсон ийм золгүй, харамсалтай гарсаар байна. Зөвхөн дөрөвдүгээр сард гэхэд бага насны хүүхэд буугаар тоглож байгаад хүний аминд хүрсэн хоёр ч тохиолдол гарсан юм. Теннесий мужид дөрвөн настай хүү 48 настай эмэгтэйн аминд хүрсэн бол Нью-Жерсид мөн л дөрвөн настай хүү хамт тоглож байсан зургаан настай хүүхдийг санамсаргүйгээр хөнөөсөн хэрэг гарчээ.
tsenegtei ***** huuhded bariulj l baidag yamar teneg uls ve
АНУ-ын Аризона мужийн Прескот Уоллид дөрвөн настай хүү аав руугаа санамсаргүй буудаж, амь насанд нь хүрсэн эмгэнэлт явдал гарчээ. Аав хүү хоёр айлд зочилж ирээд удаагүй байхдаа хүү гэрийн эзний жижиг гар бууг сонирхон үзжээ. Хүүд анхааруулж амжаагүй байтал гохон дээр нь дарж, сум аавынх нь цээжин тус газар оносон байна. Хүүгийн эцгийг эмнэлэгт хүргэх үед нас баржээ. Үүн шиг санамсаргүйгээр хүүхдүүд гар буугаар тоглож байгаад бусдын аминд хүрэх явдал АНУ-д сүүлийн хэдэн сарын дотор цөөнгүй гараад байна. Өнгөрсөн сард гэхэд Кентаки мужид таван настай хүү крикетт буугаар тоглож байгаад хоёр настай дүү охин руугаа санамсаргүйгээр гал нээж, аминд нь хүрсэн эмгэнэлтэй явдал тохиолдсон юм.
Хүүд таван насных нь төрсөн өдрөөр хүүхдэд зориулсан 22 калибрийн жинхэнэ буу авч өгсөн бөгөөд Кентаки, Аризона зэрэг эдгээр мужид хүүхдийг бага байхаас нь буутай харьцаж сургадаг байна. Гэвч тоглоом нь шоглоом болсон ийм золгүй, харамсалтай гарсаар байна. Зөвхөн дөрөвдүгээр сард гэхэд бага насны хүүхэд буугаар тоглож байгаад хүний аминд хүрсэн хоёр ч тохиолдол гарсан юм. Теннесий мужид дөрвөн настай хүү 48 настай эмэгтэйн аминд хүрсэн бол Нью-Жерсид мөн л дөрвөн настай хүү хамт тоглож байсан зургаан настай хүүхдийг санамсаргүйгээр хөнөөсөн хэрэг гарчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.06.12
























