ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Жинхэнэ Эрин Брокович
“Эрин Брокович” хэмээх Жулия Робертсын тоглосон киногоор дэлхий дахинаа
танигдсан Америкийн хуульч Эрин Брокович согтуугаар завь жолоодож яваад
цагдаад баригджээ. Түүнийг цагдан саатуулах үед хуулинд зөвшөөрсөн
хэмжээнээс хоёр дахин их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн
байжээ.
Гэвч Эрин Брокович өөрийн бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэн нэгний аюулгүй байдалд хор хөнөөл учруулахаар зүйл огт хийгээгүй гэж мэдүүлж байна. Тэрээр ердөө л бүтэн өдрийн турш хоол идээгүй, наранд явсны дараа хоёр хундага дарс уусан нь хүчтэй нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Ямартай ч, тэрээр 1000 ам.долларын барьцаа төлж суллагдсан байна.
Одоо 52 настай, гурван хүүхдийн ээж Эрин Броковичийн амьдрал 2000 онд Стивен Содербергийн найруулан хийсэн Холливудын киногоор олон нийтэд танил болсон билээ. Калифорнийн Хинклигийн иргэд орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг химийн үйлдвэрийн хорт бодист 30 гаруй жил хордож, эрүүл мэндээрээ асар их хохирч байсныг тэрээр илрүүлэн, “Pacific Gas and Electric” компанийн эсрэг томоохон зарга үүсгэснээр 333 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулж чадсан юм. Э.Броковичийн ачаар Хинклигийн 600 гаруй оршин суугч энэхүү мөнгийг хүртсэн бөгөөд тэрээр өөрөө хоёр сая ам.долларын бонус авсан юм. Энэхүү дуулиантай явдлыг дэлгэцийн бүтээл болгосон “Эрин Брокович” кинонд гол дүр бүтээсэн Жулия Робертс Оскараас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байсан билээ. Энэ киноны ачаар Эрин Броковичийн цаашдын амьдрал ч дэвжиж дээшилсэн бөгөөд тэрээр өдгөө 46 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ.

“Эрин Брокович” хэмээх Жулия Робертсын тоглосон киногоор дэлхий дахинаа
танигдсан Америкийн хуульч Эрин Брокович согтуугаар завь жолоодож яваад
цагдаад баригджээ. Түүнийг цагдан саатуулах үед хуулинд зөвшөөрсөн
хэмжээнээс хоёр дахин их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн
байжээ. Гэвч Эрин Брокович өөрийн бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэн нэгний аюулгүй байдалд хор хөнөөл учруулахаар зүйл огт хийгээгүй гэж мэдүүлж байна. Тэрээр ердөө л бүтэн өдрийн турш хоол идээгүй, наранд явсны дараа хоёр хундага дарс уусан нь хүчтэй нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Ямартай ч, тэрээр 1000 ам.долларын барьцаа төлж суллагдсан байна.

0 Сэтгэгдэл