Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Грек улс төрийнхөө радио, телевизийг хаалаа
Төрийн мэдлийн радио телевизийн ERT компанийн үйл ажиллагааг зогсоосноо Грекийн Засгийн газар мэдэгдсэн байна. Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Симос Кедикоглу лхагва гарагаас эхлэн зогсоож байна гэжээ. ERT-ийн удирдлага, 2500 ажилтан уран бүтээлчдийн хувьд энэ шийдвэр огт санаанд оромгүй үйл явдал болоо гэж мэдэгдээд Үйлдвэрчний эвлэл учрыг нь олохыг оролдож байна.
Энэ нь Засгийн газраас төсвийн зарлагыг бууруулах талаар авч байгаа арга хэмжээний нэг бололтой. “Төсвийг үр ашиггүй зардаг, тооцоогүй зардлын нэг жишээ нь ERT байсан. Одоо үүнийг эцэс болгож байна” гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
ERT-ийн инженер Яннис “Манай сувгийг хаах шийдвэрээ Засгийн газар шөнө дунд гаргасан. Ингээд шөнө дундаас эхлээд би ажилгүй хүн боллоо. Үнэхээр хүнд тусч байна” гэсэн байна.  
Грекийн засгийн газар эдийн засгийн хямралаас гарахын тулд энэ он дуустал төрийн 15 мянган албан хаагчийг цомхотгоно гэж байгаа юм. Энэ нь Европын холбоо, ОУВС-гийн 8,8 тэрбум еврогийн тусламж авах нэг нөхцөл юм.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан