Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Үймээнийг шууд дамжууллаа гэж Туркийн зарим телевизийг торгожээ
Туркийн Стамбул хотын Таксим талбайд болсон эмх замбараагүй үйл явдлыг шууд дамжуулсан гэж тус улсын хэд хэдэн телевизийн сувгийг торгож шийтгэсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгсэлд хяналт тавьж байх агентлагаас телевизийн Сem TV, EM TV, Halk TV, Ulusal TV сувгуудыг торгожээ.
Торгох болсон шалтгаанаа “Хүүхэд залуучуудын хүмүүжил, оюун санаанд муу нөлөө үзүүлэх дүрсүүдийг харуулсан” гэж тайлбарласан байна. Энэ үйл явдлыг шууд дамжуулан үзүүлсэн сөрөг хүчний Halk TV-ийн нэр хүнд үзэгчдийн дунд эрс дээшилсэн гэж ажиглагчид үзэж байна.
Гези паркийн газрыг хамгаалсан цуглаанаас эхлэлтэй эмх замбараагүй байдал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм. Үймээний улмаас дөрвөн хүн нас барсан бол таван мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа юм.
Туркийн Стамбул хотын Таксим талбайд болсон эмх замбараагүй үйл явдлыг шууд дамжуулсан гэж тус улсын хэд хэдэн телевизийн сувгийг торгож шийтгэсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгсэлд хяналт тавьж байх агентлагаас телевизийн Сem TV, EM TV, Halk TV, Ulusal TV сувгуудыг торгожээ. Торгох болсон шалтгаанаа “Хүүхэд залуучуудын хүмүүжил, оюун санаанд муу нөлөө үзүүлэх дүрсүүдийг харуулсан” гэж тайлбарласан байна. Энэ үйл явдлыг шууд дамжуулан үзүүлсэн сөрөг хүчний Halk TV-ийн нэр хүнд үзэгчдийн дунд эрс дээшилсэн гэж ажиглагчид үзэж байна.
Гези паркийн газрыг хамгаалсан цуглаанаас эхлэлтэй эмх замбараагүй байдал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм. Үймээний улмаас дөрвөн хүн нас барсан бол таван мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























