Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Туркэд Канадын хоёр сэтгүүлчийг саатуулжээ
Туркийн цагдаа нар Канадын “CBC” телекомпанийн хоёр сэтгүүлчийг Стамбулд болж байгаа эсэргүүцлийн арга хэмжээний үеэр саатуулсан байна. Сэтгүүлч Саса Петричич , Дерек Стоффел нар одоо Стамбулын цагдаагийн нэг хэсэгт байна гэж телекомпанийн удирдлага мэдээлсэн байна.
Стоффел Твиттертээ “Бид цагдаагийн газарт байж байна. Сэтгэл санаагаар дэмжиж байгаад талархаж байна” гэж бичжээ.
Ерөнхий сайдыгаа дагалдан Европт айлчилж яваа Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэрд улсынх нь иргэдийг баривчилсанд эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Лондонгоос Оттава дахь Туркийн элчин сайд Тансей Бабали руу утасдаж тайлбар өгөхийг шаарджээ. Бабали хариуд нь Стамбулын албаны хүмүүстэй утсаар ярьж сэтгүүлчдийг суллахыг хүссэн гэнэ.
Туркийн цагдаа нар Канадын “CBC” телекомпанийн хоёр сэтгүүлчийг Стамбулд болж байгаа эсэргүүцлийн арга хэмжээний үеэр саатуулсан байна. Сэтгүүлч Саса Петричич , Дерек Стоффел нар одоо Стамбулын цагдаагийн нэг хэсэгт байна гэж телекомпанийн удирдлага мэдээлсэн байна. Стоффел Твиттертээ “Бид цагдаагийн газарт байж байна. Сэтгэл санаагаар дэмжиж байгаад талархаж байна” гэж бичжээ.
Ерөнхий сайдыгаа дагалдан Европт айлчилж яваа Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэрд улсынх нь иргэдийг баривчилсанд эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Лондонгоос Оттава дахь Туркийн элчин сайд Тансей Бабали руу утасдаж тайлбар өгөхийг шаарджээ. Бабали хариуд нь Стамбулын албаны хүмүүстэй утсаар ярьж сэтгүүлчдийг суллахыг хүссэн гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























