Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Опра Уинфри музейд 12 сая ам.долларын хандив өргөв
Телевизийн хөтлөгч Опра Уинфри Вашингтон дахь Африк Америкийн түүхийн музейд 12 сая ам.доллар хандивлажээ. Гэхдээ тэрээр энэ мөнгийг нэг дор бүгдийг нь хандивлаагүй бөгөөд өнгөрсөн жилүүдэд хэсэг хэсгээр нь өгсөөр хамгийн сүүлд нэг сая ам.долларын хандив өгснөөр 12 саяд хүрсэн байна. 2015 онд нээгдэх энэхүү музей Африк гаралтай америкчуудын түүхийг боолчлолын үеэс XXI зуун хүртэл өгүүлэх бөгөөд хамгийн том хандивлагч Опра Уинфригийн нэрэмжит 35 хүний суудалтай театртай байх ажээ. Африк гаралтай бүсгүйчүүдээс тэрбумтны зиндаанд хүрч, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болсны хувьд Опрагийн намтар түүх ч музейн үзмэрийн нэг хэсэг болох юм байна.
Нийтдээ 500 сая ам.доллараар босч буй Африк Америкийн түүхийн музейн зардлын тал хувийг Холбооны Засгийн газраас гаргасан бол үлдсэн хувийг нь хувь хүмүүсийн хандив дэмжлэгээр бүрдүүлж байгаа аж. Үүнээс хамгийн том хандив өргөсөн хүн нь Опра Уинфри юм. Америкийн түүхэнд түүн шиг музейд ийм өндөр хандив өгч байсан тохиолдол үгүй.
Африк Америкийн музей нээгдсэнээр Вашингтон ДС-гийн Смитсониан 19 музейтэй болно.
Телевизийн хөтлөгч Опра Уинфри Вашингтон дахь Африк Америкийн түүхийн музейд 12 сая ам.доллар хандивлажээ. Гэхдээ тэрээр энэ мөнгийг нэг дор бүгдийг нь хандивлаагүй бөгөөд өнгөрсөн жилүүдэд хэсэг хэсгээр нь өгсөөр хамгийн сүүлд нэг сая ам.долларын хандив өгснөөр 12 саяд хүрсэн байна. 2015 онд нээгдэх энэхүү музей Африк гаралтай америкчуудын түүхийг боолчлолын үеэс XXI зуун хүртэл өгүүлэх бөгөөд хамгийн том хандивлагч Опра Уинфригийн нэрэмжит 35 хүний суудалтай театртай байх ажээ. Африк гаралтай бүсгүйчүүдээс тэрбумтны зиндаанд хүрч, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болсны хувьд Опрагийн намтар түүх ч музейн үзмэрийн нэг хэсэг болох юм байна. Нийтдээ 500 сая ам.доллараар босч буй Африк Америкийн түүхийн музейн зардлын тал хувийг Холбооны Засгийн газраас гаргасан бол үлдсэн хувийг нь хувь хүмүүсийн хандив дэмжлэгээр бүрдүүлж байгаа аж. Үүнээс хамгийн том хандив өргөсөн хүн нь Опра Уинфри юм. Америкийн түүхэнд түүн шиг музейд ийм өндөр хандив өгч байсан тохиолдол үгүй.
Африк Америкийн музей нээгдсэнээр Вашингтон ДС-гийн Смитсониан 19 музейтэй болно.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























