Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хүн амын хөдөлмөр эрхлэх бодлогыг шинээр боловсруулна
Манай улс төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг 1992 оноос эхлэн мөрдөж эхэлжээ. Гэвч энэ нь өнөөгийн цаг үетэйгээ тохирохгүй болсон байна. Тиймээс Хөдөлмөрийн сайд Я.Санжяматав тушаал гаргаж, “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Тэрээр, “Хүн амын 60 орчим хувь нь хөдөлмөрийн насны иргэдтэй манай улсын хувьд 20 гаруй жилийн тэртээ батлагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг баримтлана гэдэг цаг үетэйгээ нийцэхгүй байгааг олон жишээ харуулж байна. Тиймээс төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, бусад хууль тогтоомжтойгоо уялдуулан өөрчлөх нэн шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд манай улс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо дорвитой өөрчлөөгүйгээс энэ салбарын бодлого хоцрогдсон. Тиймээс Хөдөлмөрийн яам “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж, салбарын ТББ болон, эрдэмтдийн санааг тусган нэгдсэн нэг салбарын бодлогыг тодорхойлох хэрэгтэй байна” гэв.
Ажлын хэсгийнхэн өнгөрсөн Засгийн газрын үед өргөн барьсан Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг эргүүлэн татжээ. Харин шинээр батлах бодлогын баримт бичгийг ЖДҮ, Мэргэжлийн боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн харилцаа гэх мэт салбарын бүхий л хууль тогтоомжтой нийцүүлэх юм байна. Баримт бичгийг боловруулах ажлын хэсгийг Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг ахалж, төслийг төслийг УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар өргөн барих гэнэ.
Манай улс төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг 1992 оноос эхлэн мөрдөж эхэлжээ. Гэвч энэ нь өнөөгийн цаг үетэйгээ тохирохгүй болсон байна. Тиймээс Хөдөлмөрийн сайд Я.Санжяматав тушаал гаргаж, “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Тэрээр, “Хүн амын 60 орчим хувь нь хөдөлмөрийн насны иргэдтэй манай улсын хувьд 20 гаруй жилийн тэртээ батлагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг баримтлана гэдэг цаг үетэйгээ нийцэхгүй байгааг олон жишээ харуулж байна. Тиймээс төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, бусад хууль тогтоомжтойгоо уялдуулан өөрчлөх нэн шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд манай улс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо дорвитой өөрчлөөгүйгээс энэ салбарын бодлого хоцрогдсон. Тиймээс Хөдөлмөрийн яам “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж, салбарын ТББ болон, эрдэмтдийн санааг тусган нэгдсэн нэг салбарын бодлогыг тодорхойлох хэрэгтэй байна” гэв. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн Засгийн газрын үед өргөн барьсан Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг эргүүлэн татжээ. Харин шинээр батлах бодлогын баримт бичгийг ЖДҮ, Мэргэжлийн боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн харилцаа гэх мэт салбарын бүхий л хууль тогтоомжтой нийцүүлэх юм байна. Баримт бичгийг боловруулах ажлын хэсгийг Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг ахалж, төслийг төслийг УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар өргөн барих гэнэ.
0 Сэтгэгдэл
























