Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-д нацистын гэмт хэрэгтэн байна гэв
Нацистын гэмт хэрэгтэн SS-ийн зэвсэгт хүчний нэгэн дарга америкийн Миннесота мужид хагас зуу гаруй жил амьдарчээ. Одоо 94 настай Майкл Каркок бол Дэлхийн хоёрдугаар дайны үед Украины иргэдийг бөөнөөр нь буудан хороож байсан гэмт хэрэгтэй салшгүй холбоотой нэгэн гэнэ.
Мөрдөн байцаалтын мэдээллээр бол тэрээр 1949 онд америкт очиж түүнийг хэзээ ч гитлерийн германы цэргийн гэмт хэрэгтэн гэдгийг мэдэхгүй гэж боджээ. Уг нь SS-ийн “Галичина” дивиз, Украины ардын батлан хамгаалах байгууллагыг үндэслэгч SS-ийн офицер гээд Украинд дэрээм, алан хядах ажиллагаа явуулж байсан хүмүүсийг 1940-өөд онд АНУ-д нэвтрэхийг хориглож байсан юм байна. Каркокийн тушаалаар Украинд бүхэл бүтэн тосгоныг шатааж байжээ. Тэр бас 1944 онд Варшавын бослогыг хэрцгийгээр дарахад ч ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна. Сэтгүүлчдйин олж цуглуулсан энэ бүх баримтыг ХБНГУ сонирхож байгаа гэнэ. Тэнд фашистын гэмт хэрэгтнүүдийгзайлшгүй шүүх хэрэгтэй гэж үздэг юм. Өндөр настан Каркок өөрөө хэвлэлийнхэнд хандахаас татгалзсаар байна.
Нацистын гэмт хэрэгтэн SS-ийн зэвсэгт хүчний нэгэн дарга америкийн Миннесота мужид хагас зуу гаруй жил амьдарчээ. Одоо 94 настай Майкл Каркок бол Дэлхийн хоёрдугаар дайны үед Украины иргэдийг бөөнөөр нь буудан хороож байсан гэмт хэрэгтэй салшгүй холбоотой нэгэн гэнэ. Мөрдөн байцаалтын мэдээллээр бол тэрээр 1949 онд америкт очиж түүнийг хэзээ ч гитлерийн германы цэргийн гэмт хэрэгтэн гэдгийг мэдэхгүй гэж боджээ. Уг нь SS-ийн “Галичина” дивиз, Украины ардын батлан хамгаалах байгууллагыг үндэслэгч SS-ийн офицер гээд Украинд дэрээм, алан хядах ажиллагаа явуулж байсан хүмүүсийг 1940-өөд онд АНУ-д нэвтрэхийг хориглож байсан юм байна. Каркокийн тушаалаар Украинд бүхэл бүтэн тосгоныг шатааж байжээ. Тэр бас 1944 онд Варшавын бослогыг хэрцгийгээр дарахад ч ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна. Сэтгүүлчдйин олж цуглуулсан энэ бүх баримтыг ХБНГУ сонирхож байгаа гэнэ. Тэнд фашистын гэмт хэрэгтнүүдийгзайлшгүй шүүх хэрэгтэй гэж үздэг юм. Өндөр настан Каркок өөрөө хэвлэлийнхэнд хандахаас татгалзсаар байна.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
zaluu nasnii aldaa
zaluudaa aldaj onoj yawjdee ho
2013.06.24
























