Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
В.Путин бөгж “хулгайлсан уу”

Оросын Ерөнхийлөгч В.Путинийг Америкийн нэгэн баян эрхмийн бөгжийг зөвшөөрөлгүй авсан гэдэг ичгэвтэр яриа гараад байна. Гэхдээ энэ явдал бүр найман жилийн өмнө болсон юм байна. АНУ-ын “New England Patriots”  багийн эзэн, “Kraft Foods”-ийн захирал Роберт Крафт 2005 онд Санкт-Петербургт зочлох үеэрээ В.Путинтэй уулзжээ. Р.Крафт багийнхаа “Super Bowl”-д ялсны дараа авсан шагналын бөгжийг В.Путинд сонирхуулахаар гаргаж үзүүлтэл тэрээр шууд л зүүж үзсэнээ халаасандаа хийчихсэн байна. Ингээд санамсаргүйгээр Оросын Ерөнхийлөгчид бөгжөө дурсгал болгочихсондоо харамссан Р.Крафт бөгжөө буцааж авахыг хүсч байсан ч  Цагаан ордны зүгээс энэ бүхнийг зүгээр л бэлэг болгоод өнгөрөө гэж зөвлөсөн байна. Түүний бөгж бол 39 дэх удаагийн “Super Bowl”-д ялсны дараа багт нь бэлэглэсэн 70 бөгжний нэг бөгөөд 25 мянган ам.долларын үнэтэй, 4,94 каратын алмаазаар чимэглэсэн эд байжээ.
Бөгжийг зүүж үзэхдээ "Үүгээр чинь хүн ч цохиод цааш нь харуулчихаж болох юм байна" гэж хошигнож байсан В.Путин үүнийг бэлэг хэмээн ойлгоод, Кремлийн музейдээ шилжүүлж өгсөн байна.

Энэ тухай хэзээ хойно нь Р.Крафт хэвлэлд ярьж орхисон нь өдгөө В.Путинийг нэлээд эвгүй байдалд оруулав. Түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж “Хэрвээ тэр жентельмэн эр үнэхээр гарз хохирол амссан мэт санагдаад байгаа бол Ерөнхийлөгч түүнд бөгжнийх нь үнэтэй дүйцэхүйц өөр бөгж илгээхэд бэлэн байна” гэжээ. Харин үүний дараа “Kraft Group” хэвлэлийн шуугианыг намжаахыг хичээж, “Бөгж нь Кремльд хадгалагдаж буйд ноён Крафт баяртай байдаг. Тэрээр энэ бүхнийг зүгээр л онигоо болгож ярьсан юм” гэж мэдэгдсэн байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан