Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хятад бэрийн инж ирээдүйн нөхрөө бэл бэнчинтэй байхыг шаардаж байна
Хятад залуус сэтгэлд тохирох бүсгүйг эхнэрээ болгохын тулд эдийн засгийн чамгүй бэлтэй байх хэрэгтэй болж байна. Нэг хүүхэд бодлогын улмаас өнөөдөр тус улсад хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдаж, 100 охин тутамд 117 хүү төрж байгаа юм. Энэ нь гэрлэх насанд ирэхээр эрчүүд нь эмэгтэйчүүдээсэээ 24 саяар давж, энэ хэмжээгээр эхнэр болох бүсгүй дутагдаж байна гэсэн үг.  
Эрчүүдийн хувьд ийм өрсөлдөөнтэй нөхцөлд эхнэртэй болохын тулд инж бэлгээ эртнээс бэлтгэж базаах шаардлагатай болгож байгаа юм. Хятадын хамгийн баян чинээлэг муж болох Жежианд бэрийн инж дунджаар 24 мянган ам.долларт хүрчихээд байгаа нь эхнэр авах гэдэг амьдрал тааруу нэгэнд ямар хүнд даваа болохыг харуулж байна. 24 мянган ам.доллар гэдэг бол дундаж орлоготой хятад хүний гурван жилийн орлоготой  тэнцэхүйц мөнгө юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадад дундаж цалингийн хэмжээ гурав дахин өссөн боловч нэмэгдээд нэмэгдээд жилийн дундаж орлого нь 4688-7543 ам.долларт л хэлбэлзэж байна. Дээрх баян чинээлэг мужаас эхнэр авдаггүй юм гэхэд өөр бусад мужид ч бэрийн инж хамгийн багадаа 12 мянган ам.доллараас дээш байгаа юм. Тухайлбал Шандон мужид 20 мянган ам.доллар, Шанхайд 16 мянган ам.доллар, Түвдэд гэхэд 12800 ам.долларын инж өгөх хэмжээнд байж, эхнэр авах тухай ярих эрхтэй болох юм.
Хэдийгээр сүүлийн үед инж өгч, авалцах тухай эртний ёсыг залуу хосуудыг амьдралаа эхлэхэд хүнд дарамт болсон, үеэ өнгөрөөсөн заншил гэж шүүмжилж байгаа ч ирээдүйн нөхрийн хувьд арвин сонголттой хятад бүсгүйчүүд санхүүгийн бэл бэнчинг нэг талаар харсаар л байна. Гэхдээ тэд инж гэхээс илүүтэй ирээдүйн нөхөр нь өөрийн гэсэн орон байртай байх хэрэгтэй гэж боддог болохыг 50 мянган бүсгүйг оролцуулсан судалгаа харуулжээ. Судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн 92 хувь нь ирээдүйн нөхөр нь тогтвортой орлоготой байх хэрэгтэй гэж үздэг бол гуравны хоёр нь өөрийн гэсэн орон байртай байх хэрэгтэй гэж үздэгээ хэлсэн байна.
Бэр болох бүсгүй үнэд орсон энэ нөхцөлд хятад залуус хилийн чанадаас эхнэр хайх нь түгээмэл болж байгаа аж. Ялангуяа Вьетнам бүсгүйчүүдийг ихээхэн сонирхдог болсон байна. Саяхан л гэхэд Филиппинд хоёр бүсгүйг Хятад хүнтэй гэрлүүлэхийн тулд хууран мэхэлж авч явахаар завдсан гэдэг хэргээр баривчлагдсан явдал гарсан. Филиппин эмэгтэйчүүдийг гадаадын иргэнтэй ашиг олох зорилгоор гэрлэхийг хуулиар хориглодог юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
манайд ирж ажиллаж байгаа ху.ж.а.а нарт монгол хүүхнүүд харин инжгүй яваад байгаа юм биш уу.
Hujaa huuhduud hadand garch modond garch bhad mgl huuhduud hujaad bie unelhdee tsag ni 3000 bna kkkkkkk yadaj une ogooch
Хамгийн их уншсан