Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадуудын цусан дахь хүнд металлын агуулга хэт их болжээ
Америкийн судлаачид Азийн олон орноос цагаачлан ирсэн иргэдийн цусанд шинжилгээ хийжээ. Ингэхэд Хятадаас ирсэн хүмүүсийн цусан дахь тугалга, кадми, мөнгөн ус гэх  мэт хүнд металлын агуулга маш өндөр байжээ. Ялангуяа тугалганы агуулга бусад орны хүмүүсийнхээс даруй 44 хувь илүү байсан нь ихээхэн түгшүүр төрүүлж байгааг Америкийн судлаачид онцлов. Хүнд металлын агуулга ийм өндөр болсонд хүнсний бүтээгдэхүүний чанар нөлөөлжээ. Тодруулбал, олон тооны үйлдвэрүүд нь агаар, хөрс бохирдуулж, улмаар тэнд нь тариалсан тариа ногоо нь ургах явцдаа хортой бодисуудыг өөртөө шингээдэгт хэргийн гол байгаа ажээ. 2010 онд Хятадын эрх баригчдын өгч байсан мэдээллээс үзвэл тус улсын тариалангийн газрын 20 хувь хүнд металлаар бохирдогдсон. Ялангуяа Хунань ба Зянши мужуудын газар хүнцэл, кадмигаар ихээр бохирдсон. Саяхан Нанжины хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид өөрийн бүс нутгийн зах дээрээс худалдан авсан цагаан будаанд шинжилгээ хийхэд 70 хувь нь хүнд металлаар бохирдогдсон байжээ. Үүний дээр хүнд металл нь хүн ам шигүү оршин суудаг зүүн бүс нутгийн газрыг хамгийн ихээр хордуулах болсныг шинжээчид тогтоожээ.
Мөнгөн ус, хар тугалга, кадми, цайр, хүнцэл гэх мэт хүнд металлуудыг үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Эдгээр нь хүний биед хуримтлагдан эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг онцлогтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан