Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тэдний зангиа хаачив?
Умард Ирландад чуулсан Их найман орны төрийн тэргүүний уулзалт олон улсын худалдаа, татвар, Сири гээд хүнд сэдвээр өрнөсөн ч удирдагчид энэ удаа зангиагүй хуралдахаар шийджээ. Б.Обама, В.Путин, Д.Камерон гээд бүгд зангиагүйгээр ширээний ард сууцгааж. Энэ нь тэд хэлэлцэх гэж буй асуудалдаа энгийн байр сууринаас хандаж, нухацтай ярих санаатай байгаагаа харуулж буй хэрэг гэж зарим ажиглагч үзсэн бол зарим нь үүнийг “энгийн байх гэж ядсан, хоцрогдсон арга” хэмээн шүүмжилж ч байна.

Ер нь бол костьюм, цагаан цамц өмссөн атлаа зангиагүй эрчүүдийг харахад энгийн, амар амгалан төрхтэй харагдахаас илүүтэй өглөө хэтэрхий их унтаад уулзалтаасаа хоцрох шахам ирсэн, хувийн зохион байгуулалт  муутай хүн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зангиа бол тухайн хүнийг эмх цэгцтэй, илүү мэргэжлийн харагдуулж, орчноо хүндэтгэж буйг илтгэдэг.  Тиймдээ ч зангианаас татгалзах нь чөлөөт байдлыг илэрхийлнэ гэсэн ойлголт өдгөө хүртэл хадгалагдсаар л байна.

АНУ-ын телевизийн хөтлөгч Жереми Паксман оройн мэдээ уншихдаа зангиа зүүгээгүйгээс болж өнгөрсөн жил багахан хэмжээний шуугиан дэгдэх үед тэрээр “Зангиа бол эрчүүдийн шүүгээн дэх хамгийн хэрэггүй эд” гэж хэлж байсан удаатай. “Зангиаг улстөрчид, тэдэнтэй ярилцлага хийдэг сэтгүүлчид , бас үл бүтэх царайтай үл хөдлөх хөрөнгө зуучлагчид л зүүдэг” хэмээн тэрээр хэлсэн нь нэг хэсэгтээ л зангианы талаар халуун маргаан үүсгээд авсан. Гэвч зангиа бол хэдэн арван жил дамнан, хэчнээн ч нийгмийн өөрчлөлтийг давж гарсан загварын цөөн хэдхэн акссесуарын нэг билээ.

Харин энэ удаагийн зангиагүй лидерүүдийн “загварын шоунд” хэн нь хамгийн сайхан харагдаж байгааг уншигч та зургаас сонжоорой.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан