Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тэгш эрхийг сэргээнэ
Жендерийн тэгш эрхийн тухайд сонсоогүй хүн байхгүй биз. Манай улс гэхэд л УИХ-д заавал байх ёстой эмэгтэй гишүүдийн квотыг тогтоосон. Энэ талаар хүний эрх, түүний дотор эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг бусад оронд ч идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газарт нь алба хашдаг эмэгтэй сайдуудын тоогоор өнөөдөр Норвеги улс дэлхийд тэргүүлдэг. Ер нь, Европ жендерийн тэгш байдлын асуудлыг шийдэхэд толгой цохидог. Өчигдөрхөн Германы Гамбург хот нэгэн хууль батлахаар болсон нь үүний тод жишээ. Шинэ хуулийн дагуу тус хотод үйл ажиллагаа явуулдаг улсын мэдлийн 130 хороо, албанд аль нэг хүйсийн ажилтнуудын тоо нь 60 хувиас хэтрэхгүй байхаар болов. Одоогоор Гамбуруг хотын улсын албаны ажилтнуудын дундахь эмэгтэйчүүдийн тоо 30 хувь орчим байгаа аж. Гэхдээ хууль батлагдлаа гээд эрэгтэйчүүдийг бөөнөөр нь ажлаас халахгүй. Зөвхөн шинээр ажилтан албанд авахдаа л хуулийн дагуу квотыг баримтлахын тулд хүйсийг харгалзах ажээ. Түүнчлэн квотын шаардлагад нийцэхгүй байсан ч хосгүй чадвартай, туршлагатай хүн байвал хүйс харгалзахгүй авна гэдгийг хууль санаачлагчид онцлов.
Хуулийг батлах санал хураалт намар болох ч иргэдийн төлөөлөлд хууль санаачлагчдын нам олонхи байгаа болохоор гарцаагүй батлагдана гэдэгт итгэлтэй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан