Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Өмнөд Солонгос далавчит пуужин авна
Өмнөд Солонгосын эрх баригчид 60 сөнөөгч онгоц авах болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Гэтэл Өмнөдийн тал сөнөөгч онгоцноос харвадаг “Taurus” нэртэй далавчит пуужин худалдан авах шийдвэр гаргасан байна.
Энэ пуужин нь 480 кг тэсрэх толгойтой бөгөөд зургаан метр зузаантай бетоныг цөмлөх чадвартай, алсын тусгал нь 500 км. Тусгал нь хангалттай хол болохоор пуужинг өөрийн нутаг дээрээс, Хойд Солонгосын агаараас эсэргүүцэх пуужинд оногдоно гэж эмээхгүйгээр харваж болох аж.

Хоёр Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарвал тус пуужинг Пеньян дахь өндөр хамгаалалттай тусгай объектүүд, цөмийн пуужингийн баазуудыг устгах зорилгоор ашиглана.
Энэ мэтээр хоёр Солонгосын зэвсэглэл өдөр ирэх тусам улам ихээр нэмэгдэж байгаа нь ихээхэн түгшүүр төрүүлж байна. Хананд өлгөсөн хоосон буу ч хорин жилдээ нэг бууддаг байхад ийм их хэмжээний, сүүлийн үеийн зэвсэглэл хэзээ буудах бол гэдэг тухайн бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний түгшүүрийг төрүүлж байгаа билээ.
Өмнөд Солонгос нь зэвсэглэлийн чанар, төвшнөөр илүү бол Хойд Солонгос нь хүн хүч, зэвсгийн тоо ба цөмийн зэвсэгтэй, холын зайнай пуужинтай гэдгээрээ давуу юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан