Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
В.Якунин огцорно гэдэг нь өдөөн хатгалга гэв
“Оросын төмөр зам” компанийн тэргүүн Владимир Якуниныг огцрох гэж байна гэсэн мэдээлэл интернет сайтуудаар тархсаныг тэрээр өөрөө “Энэ бол урьдаас төлөвлөсөн явуулга” гэж “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Түүнийхээр бол ийм цуу ярианы тухай мэдээг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ олж мэджээ. “Энэ ярианы тухайд бид нэг их ач холбогдол өгөөгүй. Зүгээр л ярилцсан” гээд Ерөнхийлөгч В.Путин энэ ярианы тухайд “Чи харин аз жаргалтай байгаа юм байна даа” хэмээн хошигносон гэжээ.
Оросын төмөр замын тэргүүн ийм явдал дахин давтагдахгүй гэдэгт найдаж байна, нэг нүхэнд сум хоёр дахин унадаггүй биз дээ гэжээ.
Үүний зэрэгцээ Владимир Якуниныг авлигын улмаас огцрох гэж байна хэмээн Оросын томоохон сайтууд бичиж эхэлсэн нь худал хэмээн ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова албан ёсоор мэдээлжээ.
Саявтар түүнийг хамгийн тансаг харштай хэмээн сайтуудад зургийг нь нийтэлсэн юм.
Наад хорчингоо огцоруул Путинээ
“Оросын төмөр зам” компанийн тэргүүн Владимир Якуниныг огцрох гэж байна гэсэн мэдээлэл интернет сайтуудаар тархсаныг тэрээр өөрөө “Энэ бол урьдаас төлөвлөсөн явуулга” гэж “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Түүнийхээр бол ийм цуу ярианы тухай мэдээг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ олж мэджээ. “Энэ ярианы тухайд бид нэг их ач холбогдол өгөөгүй. Зүгээр л ярилцсан” гээд Ерөнхийлөгч В.Путин энэ ярианы тухайд “Чи харин аз жаргалтай байгаа юм байна даа” хэмээн хошигносон гэжээ. Оросын төмөр замын тэргүүн ийм явдал дахин давтагдахгүй гэдэгт найдаж байна, нэг нүхэнд сум хоёр дахин унадаггүй биз дээ гэжээ.
Үүний зэрэгцээ Владимир Якуниныг авлигын улмаас огцрох гэж байна хэмээн Оросын томоохон сайтууд бичиж эхэлсэн нь худал хэмээн ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова албан ёсоор мэдээлжээ.
Саявтар түүнийг хамгийн тансаг харштай хэмээн сайтуудад зургийг нь нийтэлсэн юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
2013.06.23
























