Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Б.Обамагийн хамгаалалт
Жон Кеннедигийн 50 жилийн тэртээ Хүйтэн дайны тухай үг хэлж байсан Берлиний алдарт Бранденбургийн хаалганаа Ерөнхийлөгч Барак Обама үг хэллээ. Умард Ирландад болсон Их найман орны удирдагчдын уулзалтаас буцах замдаа Германд айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Бранденбургийн хаалганд хуран цугласан олонд хандан үг хэлэхдээ хүйтэн зэвсэг, зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг хөндсөний зэрэгцээ Европын өрийн хярал, эдийн засгийн талаар ч байр сууриа илэрхийлсэн юм.  Зэвсэглэлээр хөөцөлдөх тухайд улс орнууд цөмийн зэвсгээ аль болох бууруулах бодлого баримтлах хэрэгтэй гэсэн санаагаа дахин давтсан тэрээр өөрөө гадны аюулт зэвсгээс чамгүй сайн хамгаалсан байв. Б.Обамаг олон нийтийн өмнө үг хэлэх үед тайзан дээр сум нэвтэрдэггүй томоохон шилээр хаалт босгож тавьсан нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Конгрессын ордны гадна засдаг хамгаалалтаас ч чанга байгааг харууллаа.  



0 Сэтгэгдэл
Админаа энэ Номтойбаярын мэдээлэл дээр сэтгэгдэл яагаад бичиж болохгүй байгаа юм вэ. Үнэн мэдээлэл байна шүү дээ. Битгий ийм хулчгар байл даа.
Хамгийн их уншсан