Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Шинэ төмөр замд хөрөнгө оруулалт хийх эхний хөрөнгө оруулагч тодорлоо

Өнөөдөр“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ, Оросын Евроазия болон Английн Ашмор групптэй“Шинэ төмөр зам” төсөлд хөрөнгө оруулалт хийх асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг зурлаа.Санамж бичиг зурахад Зам тээврийн сайд А.Гансүх, Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч бөгөөд Евроазия финанс компанийн Ерөнхийлөгч ноён Кирсан Илюмжинов нар тус тус байлцлаа.
Ашмор болон Евроазия групп нь Зам тээврийн яамнаас зарласан Монгол улсад шинээр барих төмөр замын олон улсын нээлттэй тендерт оролцон хураангуй жагсаалтад шалгарч үлдсэн хөрөнгө оруулагчдын нэг юм байна.
“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолд заасны дагуу Шинэ төмөр зам төслийг барих тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд одоогийн байдлаар хуулийн, санхүүгийн болон техникийн зөвлөхүүдээ авч төслийг боловсруулах шатны ажлыг хийж байгаа болно.
Энэхүү шинэ төмөр зам төсөл хэрэгжсэнээр Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсынзах зээл дээр борлуулах боломжтой болохын зэрэгцээ Монгол улс төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох юм.

0 Сэтгэгдэл