Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Якуниныг “огцруулах” гэсний учрыг хайж байна
Оросын төмөр замын “РЖД” компанийн тэргүүн Владимир Якуниныг огцрох гэж байна гэсэн шуугиан өнөөдөр оросын гол гол сайтуудаар тарж шуугиан дэгдээлээ. Зарим нь бүр ОХУ-ын Загийн газрын тэргүүн Дмитрий Медведев зарлиг гаргаж түүнийг чөлөөлөн Свердлов мужийн амбан захирагч асан Мишариныг томилсон гэж хүртэл бичсэн. Засгийн газрын тэргүүний ийм зарлигийг хэн “гаргав” ямар аргаар ийм баримт хэвлэлүүдэд хүрэв гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаарх нэг таамаг нь Засгийн газрын шуудангийн хайрцгийг хэн нэг нь эвдэж, мэдээлэл авсан, эсвэл эндэхийн хэвлэлийн ажилтан үнэхээр ийм мэдээллэл байсныг  урьдчилан тараасан гэсэн хоёр таамаг байна.

РЖД-гийн тэргүүн үүнийг няцаалаа

РЖД-гийн тэргүүнийг огцруулна, түүний оронд компаний тэргүүн дэд ерөнхийлөгч Александр Мишариныг томилох нь гэсэн мэдээллийг Засгийн газар баталсангүй. ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албаны жижүүрийн редактор “Якуниныг огцруулах  тухай ийм албан ёсны мэдээлэл байхгүй. Засгийн газар хэвлэлүүдээр ийм мэдээлэл тархсаныг мэдсэн” гээд мэргэжилтнүүд нөхцөл байдлыг судлан шинжилж байна гэсэн хариу өгчээ.

Якуниныг огцруулна гэдэг нь худал байна

Энэ мэдээлэл худал байна гэдгийг “РЖД” компаниас сэтгүүлчид бас мэдээлж байна. Гэтэл бас энэ албан тушаалд томилогдоод байгаа гэх Свердловскийн амбан захирагч байсан, “РЖД” компанийн нэгдүгээр орлогч Александр Мишарин хэдийнээ баяр хүргэсэн талархалд дарагдаад байгаа гэнэ. Түүний “Үгүй яахав, надад баяр хүргэж л байна. Гэхдээ би яг одоо галт тэргэнд явж байна. Дараа холбоо барья” гэснийг “Федерал Пресс” агентлаг дамжуулжээ.

ОХУ-ын Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова энэ бүхнийг “тэнэг тоглоом” гэсэн байна.

Үүнтэй зэрэгцээд засгийн газрын IT алба ийм мэдээлэл хаанаас яаж тархсаныг судлан шинжилж буруутай нөхдийг олохоор ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн Холбооны аюулгүй байдлын алба ч энэ эх сурвалжийг олохоор ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Якунин болохоор өөрийнхөө блогт “Энэ бол өдөөн хатгалга, цуурхал” гэж мэдэгдээд блогтоо “Эрхэм найз нараа, миний сэтгүүлийг уншигчид аа. Би зүгээр л “БАЯРЛАЛАА” гэж хэлэх гэсэн юм. Би хэзээ ч ийм олон дуудлага, намайг дэмжсэн дэмжлэг, талархал хүлээн авч байсангүй. Намайг халлаа гэсэн ийм өдөөн хатгалгыг үнэмшээгүйд чинь баярлалаа” гэж бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан