Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Харлаж” магадгүй хүмүүсээс барьцаа авна

Их Британийн эрх баригчид улсад нь орж ирсэн цагаачлалын хуулийг зөрчих эрсдэлтэй, манайхны ярьдгаар визийн хугацаа дуусахаар “харлаад” үлдэж болзошгүй хүмүүсээс барьцааны мөнгө авч байхаар боллоо.
Британийн виз хүссэн иргэдээс барьцааны мөнгө авдаг энэ хөтөлбөрийг ирэх арваннэгдүгээр са­раас хэрэгжүүлж эхлэх аж. Хөтөлбөрийг Энэхтхэг, Пакис­тан, Нигери, Шри-Ланка, Банг­ладеш, Гана гэсэн зургаан ул­сын иргэдэд хэрэгжүүлнэ. Британийн хагас жилийн виз даруулж байгаа энэ зургаан улсын насанд хүрэгчид гурван мянган фунтын барьцаа үл­дээж байх юм. Ингээд визийн хуга­цаа дууссаны дараагаар Их Британийг орхин гараагүй тохиолдолд барьцааг нь  хураан авна.
2012 оны байдлаар Энэт­хэгийн 296 мянга, Нигерийн 101 мянга, Пакистаны 53 мянга, Шри-Ланка ба Бангладешийн 14 мянган хүн Британийн хагас жилийн виз даруулжээ.
Барьцаа авах хөтөлбөрийг их Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэй санаачилсан байна. Одоогийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь цагаачдын тоог цөөлөх бодлого баримталж байгаа бөгөөд 2015 он гэхэд тэднийг тоог жилийн 100 мянга хүртэл цөөлөхөөр ажиллах гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан