Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Анжелина Жоли дайн тулаантай бүс нутаг дахь хүчирхийллийг зогсоохыг уриаллаа
Жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын сайн санааны элчийн хувиар Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцож, дайн байлдаантай бүс нутагт амьдарч буй эмэгтэйчүүд хэрхэн хүчирхийллийн золиос болж буйг талаар мэдэгдэл хийж, улс орнуудыг үүний эсрэг шийдвэртэй алхам хийхийг уриаллаа.
А.Жоли хорт хавдраас сэргийлэхийн тулд өнгөрсөн хавар хоёр хөхөө авахуулах мэс засал хийлгэх гэж байхдаа ч дайн тулаантай бүс нутгийн дүрвэгсдийн лагериар явж, хүүхэд эмэгтэйчүүдтэй уулзаж байсан юм. Тэрээр ингэж уулзаж явахдаа зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярихыг чихээр сонссон гэдгээ хэлээд улс орон бүр өөр өөрийн хэмжээнд хүч тавин тэмцэхээс гадна олон улсын хэмжээнд ч энэ асуудлыг гаргаж тавьж ярих цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Хэдийгээр сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахиныг хамарсан томоохон дайн гараагүй ч бүс нутгийн хэмжээнд гарсан олон арван дайн, зөрчил мөргөлдөөний хөлд олон зуун сая хүн нэрвэгдэж, эх орноосоо дүрвэн, маш хүнд нөхцөлд амьдарч буй. Хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг дүрвэгсдийн лагерьт хүчирхийлэл хамгийн том асуудлын нэг гэдгийг А.Жоли тэдгээр хүмүүсийн зовлон бэрхшээлийг газар дээр нь, өөрийн нүдээр олонтаа харж байсны хувьд дэлхий нийтэд сануулж байгаа юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан