Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ерөнхийлөгчийн охин ижил хүйснүүдийн гэрлэлтийг дэмжив

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бага охин Саша Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж буйгаа илэрхийлж, тэдний бэлгэдэл болсон солонгын алаг өнгөтэй цүнх барьдаг болжээ. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгохын төлөө тэмцдэг идэвхтнүүд солонгын өнгөтэй туг далбаатай байдаг юм.

Ерөнхийлөгч Б.Обама бол тэдний хамгийн хүчтэй дэмжигч. Түүний гэр бүлийнхэн ч ижил хүйстэн хүмүүс бэлгийн чиг хандлагаасаа үл хамааран гэр бүлийн амьдрал зохиож, бусдын адил амьдрах эрхтэй гэж үздэг. Хэдий түүний бага охин ердөө 12 настай ч эцэг эх, гэр бүлийнхээ нөлөөгөөр энэ талаарх байр сууриа ч бас нийтэд илэрхийлэх хэрэгтэй үздэг бололтой.

Ерөнхийлөгч Обама Африкийн гурван оронд албан ёсны айлчлал хийхээр Вашингтоноос мордоод байгаа юм. Тэрээр Өмнөд Африк, Сенегал, Танзанид айлчлал хийхдээ эхнэр хүүхдүүд болон хадам ээж, мөн бас нэг зээ гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчлал хийх нь. Бараг 100 сая ам.доллар шахаж байгаа энэ айлчлалын зардлыг тойрсон шүүмжлэл их байгаа юм.


0 Сэтгэгдэл
TOM ohiniih ni dress zara-iinh bha. engin yumaa
Ter ni deer shyy dee ANU-giin hyn am odoo 330 saya davaad ajil ch oldohgui,hool hynsnii hangamj ch hyreltsehgui tal ruu orchihson gej bna!20 jiliin daraa ANU-giin hyn am 500 saya gariu boloh geed ailgaad bna shyy dee!Tegvel ted yaj saihan amidrah ve dee?
ЗӨВ ШҮҮ
Гарчигаа зөв өгөөч АНУ-н Ерөнхийлөгчийн охин гэж. Бид Монголд байгаа шүү
Хамгийн их уншсан