Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Б.Обама Н.Манделаг эргэж очихгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Өмнөд Африкт албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа ч тус үндэстний бараг шүтээн нь болсон Н.Манделаг эргэж очихгүй бололтой.  Нас дээр гарсан Н.Манделагийн олон жилийн тэртээд шоронд хоригдож байхдаа олсон уушигны өвчин нь өдгөө дахин сэдэрч, биеийн байдал нь маш муу байгаа. Нөхцөл байдал сайнгүй байгаа учраас Б.Обама эмнэлэгт ирсний хэрэггүй байх гэж Н.Манделагийн гэр бүлийнхэн өөрсдөө хүссэн байна. Б.Обама ч эмнэлэгт очиж, зургаа авахуулах нь чухал биш  гэж мэдэгджээ. Хоёулаа улсынхаа анхны хар арьст Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналтай гээд ижил төстэй зүйл ихтэй Б.Обама, Н.Мандела нар 2005 онд Обамаг сенатор байх үед уулзаж байсан юм. Домогт Ерөнхийлөгч Н.Мандела Б.Обамагийн гэр бүлд элэгсгээр ханддаг бөгөөд өнгөрсөн онд тэргүүн хатагтай Мишель Обама хоёр охиныхоо хамт түүний гэрт зочилж байсан юм.  
Б.Обама Н.Манделатай уулзаж чадахгүй ч түүний 27 жил хоригдож байсан Роббен аралд зочилж, Кейп Тауны их сургуульд үг хэлэх юм байна.

Өмнөд Африкчууд Н.Манделаг урт удаан наслаасай хэмээн залбирч байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан