Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
British Airways-ийн онгоцонд утсаар ярьж болно
Британийн агаарын тээврийн “British Airways” компани нисэх онгоцндоо гар утсаар ярьж болохыг зөвшөөрснөөрөө Европын нисэх компаниудаас анхных нь боллоо. Өнөөдрөөс эхлээд тус компанийн онгоц буудлын нисэх зурваст газардсаны дараа, бүрэн зогсохыг хүлээлгүйгээр зорчигчид нь гар утсаар  ярьж болох юм байна. Британийн иргэний агаарын тээврийн удирдах газар энэ шинэ журам нь зорчигчдын аюулгүй байдалд нэг их нөлөөлөхгүй гэж үзэж байна. Агаарын тээврийн олон компани онгоцны нислэгийн үед, буусан хойно ч гэсэн гар утас, цахилгаан хэрэгсэл ашиглах нь онгоцны холбоонд нөлөөлж аюул учруулна гэж үздэг юм.
British Airways-ийн шинэ журмаар бол зорчигчид яаралтай уулзалтаа тохирох, тосох хүнээ хайх, шуудангаа шалгах зэргээ заавал онгоц терминаль руу очиж бүрэн зогсохыг хүлээлгүйгээр ярьж тохирч байх боломжоор хангаж байгаа юм байна. Шинэ журам гарснаар нислэгийн үед гар утас ашиглахыг хориглосон заалтад өөрчлөлт орохгүй, онгоц 3050 метрийн өндөрт гараагүй байхад бүхий л цахилгаан хэрэгслээ унтрааж байх дүрэм хэвээр үйлчлэх юм. 
Ц.Хас
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан