Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хятадууд одоо хотыг хүртэл хуулбарладаг болж байна
Хятадууд хуурамч DVD-нээс эхлээд брэнд хувцас, цахилгаан бараа iPhone-ийг хүртэл дуурайлган үйлдвэрлэдэг гэдгийг дэлхий даяар мэднэ. Харин тэд сүүлдээ бүхэл бүтэн хотыг хүртэл дуурайлган хийдэг болсон нь барууны архитекторуудаар зогсохгүй дотоодынхоо зарим нэг мэргэжилтнүүдийг ч гайхашруулж байна. Дугуй унасан хүмүүс холхиж, гудамжны жижиг мухлагууд нь элдэв төрлийн хоол үнэртүүлсэн Хятадын уламжлалт хотуудын танил дүр зургаас өөр зүйлийг эрэлхийлсэн хятадууд шинээр архитектурын загвар шийдэл гаргахын оронд зүгээр л барууны хэдэн зуун жилийн түүхтэй загвар дизайныг шууд хуулбарлахыг илүүд үзэж байна.

Шанхайгаас холгүйхэн орших Сонгжиан дүүрэгт шинээр байгуулсан Темза хотхон бол үүний тод жишээ. Темза хотхоныг Английн классик хотын загвараар бүтээсэн бөгөөд эндэхийн байшин барилга, сүм дуган, ресторан зоогийн газар, утасны бүхээг хүртэл Англид ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхээр. Гэвч 10 мянган хүн амьдрахад зориулж босгосон энэ хотхоны ихэнх байшин барилгыг албан газар, компаниуд худалдан авсан болохоор хөл хөдөлгөөн бараг байхгүй, ханхай хоосон харагдах бөгөөд хотын тухай сурвалжлахаар очсон барууны нэг сэтгүүлчийн хэлснээр яг л Жим Кэрригийн тоглодог “Трумэний шоу” ткинонд гардаг аварга том зураг авалтын талбайг санагдуулам аж.

Энд хүмүүс гэр бүлээрээ, хосоороо эсвэл ганцаараа ч гэсэн зугаалахаар, зургаа авахуулахаар ихэвчлэн ирэх.Зарим нэг нь нэгэнт Англи руу явах боломжгүй учраас улс дотроо англи маягийн амьдралыг харж мэдэрч болохоор сайхан юм гэж үзэж байхад зарим нь гадаадын архитектурын хэв маягийг ингэж хуулбарлах нь ямар ч утга учиргүй, хямдхан харагдуулж байна гэж үзэж байна. Ямартай ч Шанхай хот хааш хаашаа нэг километрийн хэмжээтэй энэ бяцхан хотхоныг барихын тулд таван тэрбум юань зарлагадсан юм.

Барууны хэв загварыг дуурайлгасан хот Темзагаар дуусахгүй. Шанхай хот хүн амын нягтаршил, төвлөрлийг сааруулах зорилгоор хотынхоо эргэн тойронд шинээр есөн хотхон байгуулахаар “Нэг хот, есөн хотхон” хэмээх төсөл хэрэгжүүлж байгаагийн эхлэл нь Темза юм. Шанхайн удирдлагууд шинэ хотхон барихын хажуугаар ойр орчиндоо барууны хотуудын алдартай архитектурыг бий болгохын тулд есөн хот тус бүрийг нэг улсын архитектурын дагуу хийж байгаа аж. Одоо тэд Скандинав, Итали, Испани, Канад, Голланд, Германы хийц загвар бүхий хотхон барьж байгуулах юм.

Юм бүхнийг хуулбарлах дуртай хятадууд АНУ-ын Цагаан ордны загвараар хүртэл байшин барилга бариулах нь маш түгээмэл. Гэвч гадаадынхныг эцэс төгсгөлгүйгээр дуурайсан энэ “тэнэглэл” дотоодын зарим мэргэжилтнүүдийн дургүйцлийг төрүүлж байна. Тэд барууны хэв загвар гэхээс илүүтэй өөрсдийн хэдэн зууны түүхтэй дорнын уламжлалт архитектурыг хөгжүүлбэл жинхэнэ сайхан хотыг бүтээн байгуулж чадна гэж ярьж байна.

Хятадын олон ч хотын засаг захиргаа Цагаан ордон шиг барилгатай

Тэд бүр алдарт Стоунхенжийг ч дуурайлган хийсэн байдаг.

0 Сэтгэгдэл
зочин
хятадууд шинийг сэдэх чадваргүй зүгээр л бусдын юмыг дуурайх чадвартай улс юм шигээ т\э
2013.07.05