Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Аризонагийн гал түймэрт 19 гал сөнөөгч амиа алджээ
АНУ-ын Аризона мужийн Ярнелл хотод гарсан гал түймэрт 19 гал сөнөөгч амь насаа алдаад байна. Өнгөрсөн баасан гаригт аянга буусны улмаас үүссэн гал маш хурдан тархаж, ойр хавийн газар нутгийг түймэрдэж, 200 гаруй айлын байшин шатаж, орон гэргүй болгоод байна. Аризонад сүүлийн өдрүүдэд маш халуун, чийгшил багатай, ширүүн салхитай байгаагаас гал түймрийг унтраахад маш хүнд байгаа юм. Зарим газар нутагт температурын хэм бүр 54 градус хүртэл халж байгаа мэдээ байна. Хэт халуун гал сөнөөгчдийг ч ажиллах аргагүй болгож, тэд өөрсдийгөө хамгаалахын тулд аль болох гүн нүх ухаж, шатдаггүй материалаар өөрсдийгөө бүтээж байгаа аж. Гэвч нас барсан гал сөнөөгчдийг олох үед хэт халууны улмаас тэд бүтээлэг дороо амьсгал хураасан байжээ. Амь насаа алдсан гал сөнөөгчдийн араас эмгэнэн гашуудаж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдээд тэд бол ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг аюулаас хамгаалахын тулд өөрсдийн амиа өгсөн баатрууд хэмээн нэрлэсэн байна.
Одоогоор түймрийг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
tun haramsaltai
Хамгийн их уншсан