Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирийн босогчдыг буруутгав
Хятадын эрх баригчид Сирийн босогчдыг 2009 онд Шинжаан Уйгарын өөртөө засах оронд болсон үймээнийг зохион байгуулсан гэж буруутгалаа. Сирийн босогчдыг “Шашны хэт явцуу үзлийг ашиглан лалын шашинтнуудыг айлгах, ариун гэж өөрсдийн нэрлэсэн дайны хүрээг тэлэхийг оролдож байна. Тэд Шинжааныг үгүй болгохыг хүсч байна” гэж Хятадын эрх баригчид буруутгасан байна. Уйгарт “Дорнод Туркестан” нэртэй тусгаар улс байгуулахын төлөө тэмцэж байгаа уйгар босогчид нь 2012 оноос Туркээр дамжин Сирид нэвтэрсэн бөгөөд тэнд Сирийн армийн эсрэг байлдааны ажиллагаанд идэвхтэй оролцохын сацуу, Шинжаанд алан хядах ажиллагаа явуулах хүмүүсийг бэлдэж байсан гэнэ. Сүүлийн үед 2009 онд Шинжэн Уйгарт болсон үймээнийг дэгдээгчид гэж 11 хүнийг шашин ба яс үндсээр гадуурхан үймээн дэгдээсэн гэж шийтгэсний дараа энэ нутагт олон тооны үймээн, алан хядах ажиллагаа болсон билээ.
Уйгарууд нь өөрийн газар нутгийг БНХАУ-ын эрх баригчид санаатайгаар нанхиад иргэдээр дүүргэж, уйгар болон бусад үндэсний цөөнхийг гадуурхах бодлого явууллаа гэж буруутгасаар байна.
0 Сэтгэгдэл
уйгарчуудаа ***** нарт томоохон цохилт өгөх хэрэгтэй
Хамгийн их уншсан