Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эцэг эхээ эргэж тойрч байхыг үр хүүхдийн үүрэг хэмээн хуульчиллаа
Уншигч та эцэг эхээсээ тусдаа амьдардаг уу. Тэднийгээ хэр ойрхон эргэж тойрдог вэ. Мэдээж монголчууд бидний хувьд хүнээр хэлүүлэлтэй эцэг эх, эмээ өвөөгөө эргэж тойрч, асарч халамжлаад байдаг ч гадаадын ихэнх оронд ийш заншил ховордоод байгаа. Ямар сайндаа л Хятадын эрх баригчид өсч том болсон үр хүүхдүүд нь хөгшин настай эцэг эхээ эргэж тойрч, асарч халамжилж байх үүрэгтэй хэмээн хуульчлахад хүрэх вэ.
Улс орнуудад төдий л ажиглагдаад байдаггүй ийм хуулийг Хятад гаргах болсон нь өдөр ирэх тусам санаа зовоох болсон харж асрах хүнгүй хэдэн сая ахмадын асуудлаас үүдэлтэй. 2010 оны байдлаар тус улсад 60-аас дээш насны 178 сая ахмад настай байна гэсэн гарсан. 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Гэтэл энэ хэдэн зуун сая ахмад настан ихэвчлэн үр хүүхдээсээ тусдаа, өтөл насны жаргалыг ч амсч чадахгүй амьдарч байна. Эсвэл үр хүүхэд нь эцэг эхээ дэргэдээ авсан ч гэрийн тэжээвэр амьтнаас ч долоон дор хандах явдал цөөнгүй байгаа тухай Хятадын хэвлэлүүд бичиж байна. Саяхан гэхэд 91 настай эмгэнийг аяга будаа идье гэснийх нь төлөө бэр нь зодож занчаад, гадаа хонуулсан тухай мэдээ гарсан бол үүнээс хоёр хоногийн дараа мөн л 100 давсан настай эмгэнийг гахайн саравчиндаа унтуулж орхисон явдал гарчээ.
Энэмэтчилэн ахмад настнаа хүндэлж хайрлах нь бүү хэл наад захын халамж анхаарал тавихгүй, үл тоох явдал их байгаа учраас “Ахмад настны эрхийн тухай хууль” гаргаж, өсч том болсон хүүхдүүд ойр ойрхон эцэг эхийнхээ гэрт очиж, асарч тойглох ёстой хэмээн заажээ. Хэрэв тэд үүргээ биелүүлэхгүй аваас торгуульд унах, шоронд хоригдох хүртэл шийтгэл хүлээлгэнэ.
Эрх баригчдын гаргасан энэ хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд олны талархал хүлээхээс илүүтэй эсэргүүцэл маргаан дагуулж байна. Хятадууд онлайн сайтуудаар энэ хуулийн тухай хэлэлцэж, иймэрхүү гэр бүлийн харилцааны асуудлыг хуульчлах нь зохимжгүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Тухайлбал зарим нэг нь “Эцэг эхээ эргэж тойрохыг хэн ч хүснэ. Гэвч бид амьдралын шаардлагаар өдөр шөнөгүй ажиллаж байхад байн байн гэртээ очих цаг зав үнэхээр олддоггүй. Тэгж ажил алдаж явсны цалин хөлсийг тооцохоо болье гэхэд ямар албан газар тийм олон удаа чөлөө олгох вэ дээ” гэлцэн бухимдлаа илэрхийлжээ. Мөн хуулинд заасан “ойр ойрхон” гэдэг нь ямар хугацааг хэлж байгаа нь тодорхойгүй байна гэж иргэд шүүмжилжээ.
Үнэндээ хуулийг баталсан ч амьдрал дээр хэрэгжүүлэхэд амаргүй гэдгийг хууль тогтоогчид өөрсдөө ч мэдэж байна. Гэвч үнэхээр эцэг эх, өндөр наснтаа хайхрахгүй орхисон нэгэн байвал түүнд хуулийн дагуу эхний удаа эцэг эхээ эргэх хугацаа зааж өгч, түүнийг биелүүлээгүй бол хуулийн хариуцлагад татах хүртэл арга хэмжээ авна. Яг энэ нөхцөл дээрх хууль ач тусаа гаргах ёстой гэж хуульчид хэлж байна. Тиймээс хууль батлагдлаа гээд хятадууд тэр дороо ахмадуудаа дэргэдээ авч, асарч халамжлаад эхлэхгүй л бололтой.
Уншигч та эцэг эхээсээ тусдаа амьдардаг уу. Тэднийгээ хэр ойрхон эргэж тойрдог вэ. Мэдээж монголчууд бидний хувьд хүнээр хэлүүлэлтэй эцэг эх, эмээ өвөөгөө эргэж тойрч, асарч халамжлаад байдаг ч гадаадын ихэнх оронд ийш заншил ховордоод байгаа. Ямар сайндаа л Хятадын эрх баригчид өсч том болсон үр хүүхдүүд нь хөгшин настай эцэг эхээ эргэж тойрч, асарч халамжилж байх үүрэгтэй хэмээн хуульчлахад хүрэх вэ. Улс орнуудад төдий л ажиглагдаад байдаггүй ийм хуулийг Хятад гаргах болсон нь өдөр ирэх тусам санаа зовоох болсон харж асрах хүнгүй хэдэн сая ахмадын асуудлаас үүдэлтэй. 2010 оны байдлаар тус улсад 60-аас дээш насны 178 сая ахмад настай байна гэсэн гарсан. 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Гэтэл энэ хэдэн зуун сая ахмад настан ихэвчлэн үр хүүхдээсээ тусдаа, өтөл насны жаргалыг ч амсч чадахгүй амьдарч байна. Эсвэл үр хүүхэд нь эцэг эхээ дэргэдээ авсан ч гэрийн тэжээвэр амьтнаас ч долоон дор хандах явдал цөөнгүй байгаа тухай Хятадын хэвлэлүүд бичиж байна. Саяхан гэхэд 91 настай эмгэнийг аяга будаа идье гэснийх нь төлөө бэр нь зодож занчаад, гадаа хонуулсан тухай мэдээ гарсан бол үүнээс хоёр хоногийн дараа мөн л 100 давсан настай эмгэнийг гахайн саравчиндаа унтуулж орхисон явдал гарчээ.
Энэмэтчилэн ахмад настнаа хүндэлж хайрлах нь бүү хэл наад захын халамж анхаарал тавихгүй, үл тоох явдал их байгаа учраас “Ахмад настны эрхийн тухай хууль” гаргаж, өсч том болсон хүүхдүүд ойр ойрхон эцэг эхийнхээ гэрт очиж, асарч тойглох ёстой хэмээн заажээ. Хэрэв тэд үүргээ биелүүлэхгүй аваас торгуульд унах, шоронд хоригдох хүртэл шийтгэл хүлээлгэнэ.
Эрх баригчдын гаргасан энэ хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд олны талархал хүлээхээс илүүтэй эсэргүүцэл маргаан дагуулж байна. Хятадууд онлайн сайтуудаар энэ хуулийн тухай хэлэлцэж, иймэрхүү гэр бүлийн харилцааны асуудлыг хуульчлах нь зохимжгүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Тухайлбал зарим нэг нь “Эцэг эхээ эргэж тойрохыг хэн ч хүснэ. Гэвч бид амьдралын шаардлагаар өдөр шөнөгүй ажиллаж байхад байн байн гэртээ очих цаг зав үнэхээр олддоггүй. Тэгж ажил алдаж явсны цалин хөлсийг тооцохоо болье гэхэд ямар албан газар тийм олон удаа чөлөө олгох вэ дээ” гэлцэн бухимдлаа илэрхийлжээ. Мөн хуулинд заасан “ойр ойрхон” гэдэг нь ямар хугацааг хэлж байгаа нь тодорхойгүй байна гэж иргэд шүүмжилжээ.
Үнэндээ хуулийг баталсан ч амьдрал дээр хэрэгжүүлэхэд амаргүй гэдгийг хууль тогтоогчид өөрсдөө ч мэдэж байна. Гэвч үнэхээр эцэг эх, өндөр наснтаа хайхрахгүй орхисон нэгэн байвал түүнд хуулийн дагуу эхний удаа эцэг эхээ эргэх хугацаа зааж өгч, түүнийг биелүүлээгүй бол хуулийн хариуцлагад татах хүртэл арга хэмжээ авна. Яг энэ нөхцөл дээрх хууль ач тусаа гаргах ёстой гэж хуульчид хэлж байна. Тиймээс хууль батлагдлаа гээд хятадууд тэр дороо ахмадуудаа дэргэдээ авч, асарч халамжлаад эхлэхгүй л бололтой.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























