Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Японтой хэлэлцээр хийх болзол тулгав

Хятад ба Япон хоорондын газар нутгийн маргааны төв болоод байгаа Сенкаку арлын талаар хэлэлцээр хийх нөхцлийг манай урд хөршийн эрх баригчид Наран улсад тулгажээ.
Эдгээр нөхцлийн дагуу Япон нь газар нутгийн маргаан байгаа гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, цаашдаа энэ асуудлын талаар авч хэлэлцэх ёстой байв. Гэтэл Япон нь хэний ч мэдэлд байгаагүй арлыг 1895 оноос хойш эзэмшиж байгаа гэж мэдэгдсэн болохоор үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Харин Хятадын тал нь маргаантай арлуудыг бүр 600 жилийн тэртээгээс эзэмшиж байгаа, Японы зохиосон 1783 оны газрын зурагт арлуудыг тухайн үеийн Манж Чин улсын мэдлийнх гэж тэмдэглэсэн байсан гэж маргалдаж байгаа юм.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараагаар арлуудыг Америк мэдэлдээ байлгаж байгаад 1972 онд Японы талд хүлээлгэн өгсөн байдаг.
Хүн амьдрах боломжгүй жижиг бүлэг арлуудын орчмоос ихээхэн хэмжээний газрын тос, шатдаг хийн орд газар илэрсэн нь газар нутгийн маргааныг улам ээдрээтэй болгож байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Байлд байлд сайхаан сайхан
Хамгийн их уншсан