Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тайрсан гарыг нь 50 жилийн дараа эргүүлж өглөө
Вьетнамын дайны үеэр тэнд алба хааж байсан АНУ-ын цэргийн эмч Вьетнамын нэгэн цэргийн тайрсан гарыг 47 жилийн дараа эргүүлэн өгөхөөр шийдэж өөрөө бүр Вьетнам руу ниссэн байна. Ингээд 1966 оны аравдугаар сард өрөөсөн гараа алдсан, өнөөдөр 73 настай Нгуен Куэн Хын гэдэг өвгөнд гарыг нь өгсөн байна. Вьетнам өвгөний ярьснаар америкчууд түүнийг Анкхе хотын орчимд шархдуулсан гэнэ.
27 настай цэргийн гарт нь сум тусч тэрээр нуугдсан ч нисдэг тэрэг түүнийг илрүүлж. Америкийн цэргийн хээрийн эмнэлэгт авчрахад гарыг нь тайрахаас аргагүй болсон байжээ. “Тэд намайг алж болох байсан, гэтэл харин аварсан” гэж Нгуен Куэн Хын ярьж байна. Найман сар болоод тэр тэнхэрч, дараа нь америк эмчид тусалж байжээ.

“Олзлогдогсдын лагерьт илгээчих байх гэж тэр бодсон байх л даа, мэдээж түүнд аятайхан хандана гэж бодоогүй байх” гэж Аксельрад эмч ярьж байна. Харин яагаад хаа холын хүний гарыг ийм олон жил хадгалсан тухайгаа тэр “өөрийнхөө сайн үйлийг дурсч байхын тулд” гэж хариулжээ.
Харн гар нь ийм олон жилийн дараа эргэн ирж байгаад ахмад дайчин бага зэрэг гайхаад юутай ч нэгэн биенийх нь хэсэг их биетэйгээ хамт оршуулагдах болсонд талархжээ.
Өөр нэг зүйл нь түүний байлдаж явсан тухай бүхий л баримт бичгүүд алга болсон учраас дайны улмаас тахир дутуу болсон гэж үздэггүй байсан, одоо баримт нотолгоотой болсон тул ахмад дайчны хөнгөлөлт эдэлж болох болж байгаа юм байна.
Вьетнамын дайны үеэр тэнд алба хааж байсан АНУ-ын цэргийн эмч Вьетнамын нэгэн цэргийн тайрсан гарыг 47 жилийн дараа эргүүлэн өгөхөөр шийдэж өөрөө бүр Вьетнам руу ниссэн байна. Ингээд 1966 оны аравдугаар сард өрөөсөн гараа алдсан, өнөөдөр 73 настай Нгуен Куэн Хын гэдэг өвгөнд гарыг нь өгсөн байна. Вьетнам өвгөний ярьснаар америкчууд түүнийг Анкхе хотын орчимд шархдуулсан гэнэ. 27 настай цэргийн гарт нь сум тусч тэрээр нуугдсан ч нисдэг тэрэг түүнийг илрүүлж. Америкийн цэргийн хээрийн эмнэлэгт авчрахад гарыг нь тайрахаас аргагүй болсон байжээ. “Тэд намайг алж болох байсан, гэтэл харин аварсан” гэж Нгуен Куэн Хын ярьж байна. Найман сар болоод тэр тэнхэрч, дараа нь америк эмчид тусалж байжээ.

“Олзлогдогсдын лагерьт илгээчих байх гэж тэр бодсон байх л даа, мэдээж түүнд аятайхан хандана гэж бодоогүй байх” гэж Аксельрад эмч ярьж байна. Харин яагаад хаа холын хүний гарыг ийм олон жил хадгалсан тухайгаа тэр “өөрийнхөө сайн үйлийг дурсч байхын тулд” гэж хариулжээ.
Харн гар нь ийм олон жилийн дараа эргэн ирж байгаад ахмад дайчин бага зэрэг гайхаад юутай ч нэгэн биенийх нь хэсэг их биетэйгээ хамт оршуулагдах болсонд талархжээ.
Өөр нэг зүйл нь түүний байлдаж явсан тухай бүхий л баримт бичгүүд алга болсон учраас дайны улмаас тахир дутуу болсон гэж үздэггүй байсан, одоо баримт нотолгоотой болсон тул ахмад дайчны хөнгөлөлт эдэлж болох болж байгаа юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























