Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Египетийн арми Ерөнхийлөгчөө огцруулж, АНУ ЭСЯ-аа нүүлгэлээ
Улс төрийн хямралд автаж, Ерөнхийлөгч Мурсиг огцруулах гэсэн хэдэн зуун мянган хүн гудамжинд эсэргүүцлийн цуглаан хийж хууль сахиулагчидтай мөргөлдөж байгаа Египетийн нийслэлээс АНУ Элчин сайдын яамаа нүүлгэхээр шийдвэрлэжээ. Мөн тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдээ түргэн гарч явахыг уриалжээ.
Египетийн бүх хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Александрия хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр АНУ-ын иргэн 21 настай Эндрю Барусо гэдэг залуу амь алдсаны дараа АНУ-ын захиргаа ийм шийдэл гаргасан байна. “Хэрэв Египетийг орхих гэж байгаа бол аль болох түргэн амжуулах ёстой. Нисэх буудал одоохондоо нээлттэй байна, арилжааны нислэгүүд өөрчлөгдсөн ч нисэх боломж бий. Хүмүүсийг хэрхэн гаргахаа бид төлөвлөж зохион байгуулаагүй байна” гэж Төрийн департаментын мэдээлэлд дурджээ.

Египетийн арми өчигдөр орой мэдэгдэл гаргаж, Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг цаашид төр удирдах эрхгүй, огцорсон гэдгийг зарлаад, шилжилтийн үед улс орныг Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Адли Мансур удирдана гэсэн юм. БХЯ-ны сайд Абдельфаттах ас-Сиси телевизээр мэдэгдэл хийж Үндсэн хуулийн үйл ажиллагаа, сайд нарын танхимын үйл ажиллагааг зогсоож, Ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулах тухай мэдэгдсэнээр Тахрирын талбайд цугласан хэдэн зуун мянган жагсагч баяр хөөр болжээ.

Мухаммед Мурси өөрийгөө хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн үзсээр байна.

Гэхдээ цэргийн тагнуулын байранд хоргодож байгаа гэх Ерөнхийлөгч Мухаммед Мурси цэргийнхний өдөөн хатгалгад автахгүй байхыг ард иргэддээ уриалаад энэ бол цэргийн эргэлт гэж мэдэгдэж байгаа юм.

Египетийн цагдаа нар дүрэмт хувцсаа тайлан жагсагчидтай нийлэн тэмцэж байна.
Улс төрийн хямралд автаж, Ерөнхийлөгч Мурсиг огцруулах гэсэн хэдэн зуун мянган хүн гудамжинд эсэргүүцлийн цуглаан хийж хууль сахиулагчидтай мөргөлдөж байгаа Египетийн нийслэлээс АНУ Элчин сайдын яамаа нүүлгэхээр шийдвэрлэжээ. Мөн тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдээ түргэн гарч явахыг уриалжээ. Египетийн бүх хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Александрия хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр АНУ-ын иргэн 21 настай Эндрю Барусо гэдэг залуу амь алдсаны дараа АНУ-ын захиргаа ийм шийдэл гаргасан байна. “Хэрэв Египетийг орхих гэж байгаа бол аль болох түргэн амжуулах ёстой. Нисэх буудал одоохондоо нээлттэй байна, арилжааны нислэгүүд өөрчлөгдсөн ч нисэх боломж бий. Хүмүүсийг хэрхэн гаргахаа бид төлөвлөж зохион байгуулаагүй байна” гэж Төрийн департаментын мэдээлэлд дурджээ.

0 Сэтгэгдэл