Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гадаадын төлөөлөгч уулзалтын үеэр тухлан унтжээ
Армений прокурорын байгууллага үүссэний 95 жилийн ойд Европын орнуудаас болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудаас ирсэн төлөөлөгчдийг Армяны ерөнхий прокурор хүлээн авч уулзаж, хэлэлцээрт гарын үсэг зурж байхад гадаадын төлөөлөгчдийн нэг нь пиджак, гутлаа тайлаад хамгийн арын нэг сандал дээр тухтай гэгч нь хэвтээд унтаад өгчээ. Тавтай унтаж байсан түүнийг уулзалтын төгсгөлд хүмүүс нижигнэтэл алга ташихдаа сэрээж орхисон байна. Хаанахын хэн гэдэг зочин болохыг мэдээнд дурдаагүй байна. Түүнийг унтаж байх хооронд Армяны ерөнхий прокурор Молдавын прокурорын байгууллагатай хамтын ажиллагааны хөтөлбөрт, Киприйн байгууллагатай хамтран ажиллах меморандумд гарын үсэг зураад амжжээ.
Армяны прокурорын байгууллагын ойд Орос, Украин, Казахстан, Чех, Гүрж, Молдав, Кипр, Хятад, Белорус улсуудаас гадна Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий прокуроруудын зөвлөл, Олон улсын прокуроруудын холбооноос  зочид төлөөлөгч ирсэн юм байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан