Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Бичиг үсэггүйн гай

Латин Америкт ижил хүйст­нүүд хоорондын гэрлэл­тийг албан ёсоор хүлээн зөв­шөөрсөн гурав дахь улсаар Коста-Рика тодорлоо. Гэхдээ энэ өөрчлөлт нь Коста-Рикагийн парламентын гишүүд шинэлэг, либераль үзэлтэйгээс биш харин тэдний бичиг үсэг сайн тайлагдаагүйгээс болсон гэнэ. Тус улсын парламентын гишүүдийн дийлэнх нь бат­луулахаар оруулж ирсэн багц хуулийг бараг уншаагүй. Унш­сан хэд нь  ижил хүйст­нүүдийн гэрлэлтийг батлах бо­ломж олгосон өөрчлөлт оруул­сан гэдгээ өөрсдөө ч анзааралгүйгээр хэд хэдэн өгүүлбэр өөрчилсөн байжээ.
Ингээд багц хуулиа бат­луулж гарын үсэг зуруулахаар Ерөн­хийлөгч Лауре Чинчилье руу явуулсны хойно сонин хэвлэлээр дуулиан дэгдэж эхлэхэд ямар гээчийн бантан хутгаснаа ойлгосон гэнэ. Тэгээд Ерөнхийлөгчид хандан хуулинд хориг тавих эрхээ ашиглан буцаахыг уриалтал Ерөнхийлөгч эрс татгалзсан төдийгүй “Бид ямагт урагшилж явах ёстой болохоор энэ хуулийг батална” гэсэн юм байх.Үүний дараагаар тус ул­сын сонин хэвлэлээр пар­ла­ментын гишүүдийн бичиг үсэг, боловсролын төвшин, ажилдаа хандах хандлагыг эрс шүүмжлэх болов. Тухайлбал, “The Costarican Times” сонин “Батлаж байгаа хуулиа унш­даггүй парламентын гишүүдэд яах гэж цалин өгдөг юм бэ. Ер нь удахгүй “Амьдралд амжилтанд хүрэхийн тулд заавал уншиж сурах ёстой шүү” гэж хэн нэгэн хүүхдэдээ хэлээд хариуд нь “Яах юм бэ? Хэрэггүй. Бид Коста –Рикогийн парламентын гишүүн болох юм чинь” гэж хариулж магадгүй болж дээ” гэжээ.
Улмаар парламентын ги­шүүд цаашид санал өгч батлаж байгаа хуулиа засч чаддаггүй юм гэхэд ядаж л уншдаг болгохын тулд Ерөнхийлөгч дуулиант хуулийг заавал баталгаажуулах ёстой гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан