Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Залуусын наадам”-аар хүй 7 худагт МЗХ-ны гэрт зочлоорой

Дэнж хотойтол дэлгэр сайхан нааддаг миний Монголын үндэсний их баяр наадам эхэлж байна. Дуутай хууртай наадаж, эрийн гурван наадмаараа дэлхийд гайхагддаг бид хурдан мориныхоо шанадас хурдыг үзэж, эрхий мэргэн харваачынхаа цэц мэргэнийг сориж, хүчит бөхчүүдийнхээ эр бярыг бахдаж хотол олноороо сайхан нааддаг билээ. Үндэсний их баяр наадмаар өнгөрсөн жилээс эхлэн МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг зохион байгуулж, дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй баяр наадмын үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Хүй 7 худагт залуусын очиж сонирхоод үзчихээр урлагийн тоглолт номер, баяр наадмын үйл ажиллагаа байддаггүй нь залуусыг наадмын талбайд уйдаахад хүргэдэг. Тэгвэл энэ жил уламжлал болгон МЗХ-ныхон “Залуусын наадам”-ыг зохион байгуулахаар болсон гэнэ. Залуусын наадмын нээлт Хүй 7 худагт бидний хэлж заншсанаар Моби толгой дээр 07-р сарын 11-ний 14:00 цагт болох юм байна. Тус наадмын нээлтэнд наадамлаж буй залуучууд, фэйсбүүкчид, твиттерчид оролцохын зэрэгцээ улс төр, бизнесийн салбарын эрхмүүд, урлаг спортын одууд, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл, МЗХ-ны залуучуудын хороодын тэргүүлэгч гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд урилгаар хүрэлцэн ирэх гэнэ. Түүнчлэн баяр наадмаар цаг наргүй ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудааа уриж байгаа юм байна. Залуусын наадмын асарт МЗХ-ныхон урисан зочид, ирсэн гийчидээ наадмын хуушуур, айрагаар үнэгүй дайлж, урлагийн номер тоглолтоор бэлэг барих гэнэ. Тиймээс залуучууд, наадамчин та бүхнийг “Залуусын наадам”-аар Хүй 7 худагт МЗХ-ны гэрт зочлохыг урьж байна.

0 Сэтгэгдэл