Олон хүнд онц их хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 15-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ
U13-14 насны Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Баян-Өлгий аймагт болж байна
Нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн
Явган хүний замын шинэчлэлтийн хүрээнд ил кабелуудыг газар доогуур сувагчилж байна
Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

Эдвард Сноуденийг Нобелийн шагналд дэвшүүлжээ
Шведийн шинжлэх ухааны хааны академийн гишүүн, нийгмийн ухааны их сургуулийн профессор Эмео Стефан Сваллфорс Норвегийн Нобелийн хороонд зеахидал бичиж Эдвэрд Сноуденд Нобелийн энхтайвны шагнал олгохыг хүсчээ. Энэ талаар ВВС радио станц мэдээлсэн байна. Илгээлтэд “Өөрт нь аюултайгн мэдсээр байсна атлаа эр зориг гаргаж АНУ-аас явуулж байсан адаан хатгасан тагнах ажиллагааг илчилсэн” гээд “Сноудений эр зоригийн ачаар манай дэлхий улам сайн, улам аюулгүй боллоо” гэж профессор Сваллфорс тэмдэглэжээ.
Харин лондонгийн Дейли Мейл” сонин “Сноуден 2013 оны Нобелийн шагнал авч чадахгүй, яагаад гэвэл хоёрдугаар сарын 1-нээр тасалбар болгож нэр дэвшүүлэхийг хаасан” гээд “ Харин 2014 оны шагналд нэр дэвшиж магадгүй юм” гэж бичсэн байна. Сонин бас “Хэрэв Сноуден энэ шагналыг авч чадвал энэ нэр хүндтэй шагнал хүртсэн хамгийн залуу хүн болох юм” гэжээ.
“Боломж тун бага”
Профессор Умео Стефан Сваллфорс өөрөө ч Сноуденийг Нобелийн шагнал хүртэнэ гэдэгт итгэхгүй байгаа юм. Тэрээр Шведийн радиод өгсөн ярилцлагадаа “Сноуденийг тагнуул хийсэн гэж АНУ буруутгаж, олон улсын хэмжээнд эрж байна. Тэгэхээр түүний шагнал авах боломж тун бага. Нобелийн хороо ийм шийдвэр гаргаж чадахгүй л болов уу гэж би бодож байна. Энэ чинь америкийн сонирхолд нийцахгүй шүү дээ. Би л лав ийм юм болно гэж бодохгүй байна” гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Осло дахь Нобелийн хорооны шийдвэр шинжээчдийн зүгээс байнгын шүүмжлэл дагуулж байгаа билээ. 2012 онд Европын холбоог шагнасан, 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шагнасаныг нь шүүмжилсээр байгаа юм. “Энхтайван гэдэг нь өргөн ойлголт. Тэгээд ч Нобелийн хороо өөрөө эхлээд энэ шагналыг зүгээр нэг дайныг зогсоосон төдийгүй бүр илүү өргөн хүрээтэй үйл бүтээсэн хүнд өгч байсан юм. Энэ утгаараа энэ шагналд Сноуден тэнцэхээр гавьяа байгууллаа шүү дээ” гэж шведийн социологч хэлж байна.
Эдвард Сноуден урвагч уу, баатар уу
Эдвард Сноуден бол АНУ-ын Тагнуулын төв газрын техникийн мэргэжилтэн. Америкийн түүхэнд алдагдсан хамгийн их баримтын “автор” Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “америкийн тусгай алба америкт төдийгүй, дэлхий дахинаа ажиллаж байгаа интернетийн томоохон компаниуд, сүлжээ ашиглагчдыг мөрдөж байгаа” гэсэн байдаг. Сноуден “нуугдахыг хүсэхгүй байна” хэмээн өөрийнхөө нэрийг өөрөө илчилсэн. Үүгээрээ тэр америкийн тусгай алба хүний эрхийг хэрхэн зөрчдөгийг харуулсан. Америкчуудын дунд явуулсан санал асуулгаар тэдний дийлэнх нь Сноуденийг урвагч биш гээд харин ч тусгай албаны үйл ажиллагаа нь хүний эрхийг хязгаарлаж байна гэж хариулсан байна.
Улс төрийн орогнол уу, шүүх үү
Сноуден зургадугаар сарын 23-наас Москвад Шереметьевийн олон улсын нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд амьдарч байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн орон түүнд улс төрийн орогнол олгохоо мэдэгдсэн юм.
Түүний америкийн паспортыг хүчингүй гэж зарласан ч иргэншлийг нь хасаагүй байгаа. Америкийн эрх баригчид түүнийг АНУ-д эргэн ирж шүүхийн өмнө очно гэдэгт найдсаар байгаа юм. ТТГ-ын ажилтан асан Сноуден болохоор АНУ түүнд цаазаар авах ял онооно, улс төрийн орогнол олдоно гэж найдсаар байгаа юм. Энэ сарын 12-нд тэрээр хууль сахиулагчидтай уулзах үеэрээ Оросоос орогнол хүссэн, гэхдээ Холбооны цагаачлалын албанд албан ёсоор хандаагүй байгаа юм.
Нобелийн энхтайвны шагналыг юуны төлөө өгдөг вэ
Энэ шагналыг Норвегийн парламентаас томилдог таван хүний бүрэлдэхүүнтэй Норвегийн Нобелийн хорооны шийдвэрээр олгодог. Нобелийн бусад шагналаас ялгаатай нь энэ шагналыг “үндэстнийг хамгаалах, боолчлолыг устгах, байнгын армийн цэргийн тоог цөөрүүлэх болон энхийн яриа хэлэлцээр явуулах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр”-ийн төлөө олгодог.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих