“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
22 хүүхэд үдийн хоолондоо хордож нас баржээ
Энэтхэгийн Бихар мужид 22 хүүхэд сургуулийнхаа үдийн хоолонд хордож нас бараад байна. Мөн 20 гаруй хүүхэд, тогооч нь өөрөө хордож, эмнэлэгт хүргэгдсэнээс одоо найман хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.
Хүүхдүүд үдийн хоолондоо будаа, улаан буудай, шар буурцаг, төмстэй хоол идсэн нь ийнхүү үхэлд хүргэсэн байна. Хоолны дээжинд хийсэн шинжилгээгээр будаа, буудайгаа угааж хэрэглээгүйгээс шавж устгах хорыг нь ариутгаж чадаагүй байна гэсэн дүгнэлт хийжээ. Гэвч эцэг эхчүүд хоолны зөвхөн будаа, буудай нь хортой байсан гэж үзэхгүй байна. Будаа идсэн атлаа зүгээр, харин төмс, шар буурцаг идсэн хүүхдүүд хордсон тохиолдол ч байгаа аж. Харин сургуулийн тогооч тайлбарлахдаа тэр өдөр хоолондоо шинэ ургамлын тос хэрэглэсэн нь хортой байсан байх гэж мэдүүлжээ. Уг тос нь үйлдвэрийх бус сургуулийнх нь нэг багшийн гэр бүлийн хүн гэртээ гараар хийдэг, хачин өнгөтэй тос байсан гэнэ. Тэд тосоо хувийн дэлгүүртээ зардаг байсан бөгөөд энэ хэрэг явдлын дараа тэдний гэр бүлийн зарим хүмүүс оргон зайлсан байна.

Цагдаагийнхан тос зарсан багшийг сургуулийн захиралтай нь хамт саатуулан шалгаж байгаа бөгаад орон нутгийн удирдлагын зүгээс нас барсан хүүхдүүдийн ар гэрт 200 мянган рупи буюу 3370 ам.долларын нөхөн төлбөр олгожээ.
Ямартай ч сургуулийн үдийн хоол хүний аминд хүрэхүйц хортой байсан нь тодорхой болсны дараа хүүхдүүдийн эцэг эхчүүд, тосгоны иргэд эсэргүүцлийн үймээн дэгдээж цагдаагийн гурван ч машиныг шатааж орхижээ.
Энэтхэгийн Засгийн газар дэлхийд хамгийн том гэж хэлж болохуйц үдийн хоолны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тус улс ядуу буурай айлын 120 сая гаруй сурагч хүүхдэд өдөрт ядаж нэг удаа халуун хоол өгөх үдийн хоолны хөтөлбөрийг санаачилсан юм.

Энэ хөтөлбөр гарснаар олон айл үр хүүхдээ хоолтой байлгах гэж сургуульд явуулдаг болж, сурагчдын ирц дээшилсэн ч зарим томоохон мужид өдөр бүр 20 сая хүүхдэд хоол хүнс бэлтгэнэ гэдэг тийм ч амаргүй үүрэг болохыг албаныхан хэлж байгаа юм. Ялангуяа алслагдмал тосгонд хоол хүнсний материалыг шинээр нь хэрэглэнэ гэдэг бараг боломжгүй зүйл байдаг байна. Бихар нь Энэтхэгийн хамгийн ядуу, хүн ам ихтэй муж юм.




aimar yum bolj de, anhaaraltai l bh yumsan
Энэтхэгийн Бихар мужид 22 хүүхэд сургуулийнхаа үдийн хоолонд хордож нас бараад байна. Мөн 20 гаруй хүүхэд, тогооч нь өөрөө хордож, эмнэлэгт хүргэгдсэнээс одоо найман хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Хүүхдүүд үдийн хоолондоо будаа, улаан буудай, шар буурцаг, төмстэй хоол идсэн нь ийнхүү үхэлд хүргэсэн байна. Хоолны дээжинд хийсэн шинжилгээгээр будаа, буудайгаа угааж хэрэглээгүйгээс шавж устгах хорыг нь ариутгаж чадаагүй байна гэсэн дүгнэлт хийжээ. Гэвч эцэг эхчүүд хоолны зөвхөн будаа, буудай нь хортой байсан гэж үзэхгүй байна. Будаа идсэн атлаа зүгээр, харин төмс, шар буурцаг идсэн хүүхдүүд хордсон тохиолдол ч байгаа аж. Харин сургуулийн тогооч тайлбарлахдаа тэр өдөр хоолондоо шинэ ургамлын тос хэрэглэсэн нь хортой байсан байх гэж мэдүүлжээ. Уг тос нь үйлдвэрийх бус сургуулийнх нь нэг багшийн гэр бүлийн хүн гэртээ гараар хийдэг, хачин өнгөтэй тос байсан гэнэ. Тэд тосоо хувийн дэлгүүртээ зардаг байсан бөгөөд энэ хэрэг явдлын дараа тэдний гэр бүлийн зарим хүмүүс оргон зайлсан байна.

Цагдаагийнхан тос зарсан багшийг сургуулийн захиралтай нь хамт саатуулан шалгаж байгаа бөгаад орон нутгийн удирдлагын зүгээс нас барсан хүүхдүүдийн ар гэрт 200 мянган рупи буюу 3370 ам.долларын нөхөн төлбөр олгожээ.
Ямартай ч сургуулийн үдийн хоол хүний аминд хүрэхүйц хортой байсан нь тодорхой болсны дараа хүүхдүүдийн эцэг эхчүүд, тосгоны иргэд эсэргүүцлийн үймээн дэгдээж цагдаагийн гурван ч машиныг шатааж орхижээ.
Энэтхэгийн Засгийн газар дэлхийд хамгийн том гэж хэлж болохуйц үдийн хоолны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тус улс ядуу буурай айлын 120 сая гаруй сурагч хүүхдэд өдөрт ядаж нэг удаа халуун хоол өгөх үдийн хоолны хөтөлбөрийг санаачилсан юм.

Энэ хөтөлбөр гарснаар олон айл үр хүүхдээ хоолтой байлгах гэж сургуульд явуулдаг болж, сурагчдын ирц дээшилсэн ч зарим томоохон мужид өдөр бүр 20 сая хүүхдэд хоол хүнс бэлтгэнэ гэдэг тийм ч амаргүй үүрэг болохыг албаныхан хэлж байгаа юм. Ялангуяа алслагдмал тосгонд хоол хүнсний материалыг шинээр нь хэрэглэнэ гэдэг бараг боломжгүй зүйл байдаг байна. Бихар нь Энэтхэгийн хамгийн ядуу, хүн ам ихтэй муж юм.




0 Сэтгэгдэл
2013.07.18
























